Газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай 915 барилга байна

Ц.Цэрэнбадам
2022/11/11

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил, арга зүй, удирдлагаар хангах, техникийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн үйл ажиллагааны тухай хэлэлцэв. Ашиглалтад орж байгаа барилгыг паспортжуулах, чанарын дүгнэлт гаргах ажил 2011 оноос эхэлжээ.

Нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 18,625 барилга, байгууламж бүртгэгдсэн. Эдгээрээс Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм шинэчлэгдэхээс өмнө буюу 2002 он хүртэл баригдсан нийтийн зориулалттай орон сууцны 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524, нийт 1844 барилга байгаа юм.

Нийслэл орчмын газар хөдлөлт 2018 онд 829, 2019 онд 1010, 2020 онд 1357, 2021 онд 1123 бүртгэгдсэн бол он гарснаас хойш есдүгээр сарын байдлаар 813 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2021 онд гурав, энэ онд дөрвөн удаа бүртгэгдсэн байна.

2002 оноос өмнө барьсан, паспортжуулах шаардлагатай 1844 барилгаас 2011-2022 онд нийтийн зориулалттай орон сууцны 640, олон нийтийн 258, нийт 898 барилгад буюу 48 хувьд нь судалгаа хийн, дүгнэлт гаргаж паспортжуулжээ. Эдгээрээс газар хөдлөлтөд тэсвэртэй 203, хүчитгэл, бэхэлгээ хийх 188, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байна. Энэ онд хэмжилт судалгаа хийж байгаа 31 барилга байгаа юм. Цаашид 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн 915 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг тусгаж өгөхийг зөвлөлийн гишүүдээс Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж хүслээ.

Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын явц, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг танилцууллаа. 1970 оноос өмнө барьсан, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл тус барилгуудад иргэд оршин суусаар байна.

Нийслэлийн Засаг даргын 18 удаагийн захирамжаар 178 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор 109 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2015-2022 оны хооронд 1298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3131 өрхийн үйлчилгээ, орон сууцны 25 барилгыг барьж, ашиглалтад оруулжээ. Ашиглалтад ороход бэлэн болсон зургаа, гэрээний шатанд 20 барилга, барилгын ажил үргэлжилж байгаа 38 барилга байна. Мөн төсөл сонгон шалгаруулалт зарладаг ч аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй тул тодорхой хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэй байгааг зөвлөлийн гишүүд онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Үүний дараа Улаанбаатар хотын хүн ам, нягтаршилтын судалгааг танилцууллаа. Улаанбаатар хот  нь газар нутгийн 0.03 хувийг эзэлж, нийт хүн амын 51 хувь нь нийслэлд амьдарч байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн ам, барилгажилт болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан 2018 онд хийсэн хүн ам, барилгажилтын нягтралын судалгааг шинэчлэн тогтоох шаардлага урган гарч байгаа юм. Иймээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 35,206 га талбайг авто замын сүлжээгээр 1183 хэсэгт хувааж, одоо байгаа болон шинээр барихаар төлөвлөсөн барилгын мэдээлэлд тулгуурлан хүн ам, барилгажилтын нягтралтын хэмжээг шинэчлэн тогтоожээ. Одоо байгаа хүн амын нягтралыг тооцож үзэхэд, хүн амын тооцоот нягтралын дээд хязгаар 460 хүн/га-гаас хэтэрсэн 88 хэсгийн 733 га талбай байна. Иймээс дээрх газар орон сууцны барилга бариулахгүй, харин шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга барих, эс бөгөөс өөр газраар солих гэх мэт шийдвэр гаргах шаардлагатай байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэлж байлаа. Хүн амын нягтралын хязгаарыг давсан байршлуудыг энэ ондоо багтаан НИТХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

              НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19