Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлнэ

Ц.Цэрэнбадам
2022/11/11

 Өнөөдөр Монгол Улсын 2023 оны төсвийг эцэслэн батлав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.ТЭМҮҮЛЭН: 

Ирэх жилийн хувьд ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалт болон тойргийн төсөв байхгүйг онцлоод, "Сүүлийн гурван долоо хоногт УИХ-аас төсвийн төсөл дээр ажлын хэсэг гарч ажилласан. Бид төсвийн алдагдлыг бууруулж, тэвчиж болох болон танаж болох зардлуудад анхаарсан. 

Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Ирэх жил ч мөн ялгаагүй хүнд байх төлөвтэй байгаа тул төр өөрөө хариуцлага хүлээж, төсвийн зардлуудыг бууруулах, ялангуяа үйл ажиллагааны зардлаас хэмнэлт хийх ёстой гэсэн чиглэлийг баримталсан.Шинээр төсөв суулгаагүй. Төрийн захиргааны байгууллагууд болон яам, тамгын газар, агентлагийн зардлуудыг буурууллаа. Гэхдээ тэдгээр байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчдын цалин, тэтэвэртэй холбоотой асуудал хөндөхгүй.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлуудыг хөндөхгүй. Яам, тамгын газруудын үйл ажиллагааны зардлаас хэмнэлт үүсгэхээс гадна бусад гадаад зээлтэй холбоотой, түүнийг санхүүжүүлэхтэй холбоотой зардлуудыг бууруулсан. Төсвийн төсөлд тусгасан ТЭЗҮ, төсөл арга хэмжээний зураг зүй, зөвлөх үйлчилгээ зэрэг 90 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг 50 хувиар бууруулсан.

Үүний зэрэгцээ өнөөдөр төсвийн шинэчлэлийг зоригтойгоор хийх шаардлага үүсээд байна. Өнгөрсөн жилүүдэд төсвийн сахилга бат сул байснаас олон их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт гацсан. Зөвхөн энэ онд гэхэд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дуусгаж байна.

2024-2025 онд барилга, бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилт 2 их наяд төгрөгт хүрч мэдэхээр байна. Энэ нь төр өөрөө хариуцлагагүй байж, төсвийн сахилга батыг мөрдөөгүйгээс улбаатай.

Иймд энэ сард багтаан төсөвтэй холбоотой хуулиудыг сууриар нь өөрчлөхөөр тогтож, шаардлагатай хуулийн төслүүдийн боловсрууллаа. Уг шинэчлэлийн ажлуудыг энэ ондоо багтааж зайлшгүй хийх болно.

Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын 25 хувийг уул уурхайн салбарт эзэлж байна. Ирэх оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 36.5 сая тонн байхаар, үнийг 144 ам.доллараар, зэсийн үнийг 8000 ам.доллараар төлөвлөж тооцжээ. Харин АМНАТ 2.5 их наяд, АНОАТ 1 их наяд байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19