Туулай жилийн дурсгалын зоос шинээр гарлаа

Ц.Цэрэнбадам
2022/11/25

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийг угтан “Туулай жил” 1 унцын 999 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Дурсгалын зоосыг орчин үеийн Smartminting технологиор урласан байна.

Зоосны мэдээлэл: 10’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй дурсгалын зоос.

Мөн Монголбанкнаас эрхлэн гаргасан болон франчайз дараах зооснуудыг шинээр худалдаалж байна. Үүнд: “Sweet silver rabbit” мөнгөн зоос, “Gilded Charming Tiger” мөнгөн зоос, “Year of the Rabbit 2023” алтан зоос, “Year of the Тiger 2022” алтан зоос, “Year of the Rabbit 2023” ялтсан мөнгөн зоос, “Year of the Тiger 2022” ялтсан мөнгөн зоос, “Монгол-Япон 50 жил” ялтсан мөнгөн зоос, “Монгол-Австрали 50 жил” ялтсан мөнгөн зоос, “Данзангийн доллар” ялтсан мөнгөн зоос. Эдгээр зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайт болон 11-329677 дугаар утаснаас тодруулах боломжтой.

Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 35 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 0.5 гр жинтэй, 999.9 сорьцтой алтаар үйлдвэрлэгдсэн, 11 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

 

Зоосны мэдээлэл: “Туулай жил”, “Бар жил” франчайз дурсгалын ялтсан дэвсгэртүүд нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5 гр жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.

Монгол Улс, Япон улсын хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтсон бөгөөд 2022 онд 50 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг гаргаад байна.

Монгол Улс Австралийн Холбооны Улстай 1972 оны есдүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг гаргаад байна.

Зоосны мэдээлэл: “Монгол-Япон 50 жил”, “Монгол-Австрали 50 жил” дурсгалын ялтсан дэвсгэртүүд нь 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5 гр жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.

“Данзангийн доллар” ялтсан мөнгөн дэвсгэрт

Данзангийн доллар нь 1921-1922 онд 50 цент, 1, 3, 5, 10, 25 долларын дэвсгэртийн цаасан мөнгийг Сангийн сайд Сол Данзангийн үед гаргахаар шийдвэрлэж хэвлүүлсэн боловч эргэлтэд орж амжилгүй байсаар хураагдан устгагдан, 1925 онд төгрөгөөр солигдож байсан түүхтэй.

Сүүлийн үед техник, технологийн хөгжилтэй зэрэгцэн дурсгалын зоосыг хэлбэр хийцийн хувьд олон төрлөөр үйлдвэрлэх болсны нэг нь ялтсан мөнгөн дэвсгэрт юм. Дурсгалын мөнгөн дэвсгэр нь цул цэвэр мөнгөөр хийгддэг бөгөөд дэвсгэртийн хоёр талд өнгөтөөр хэвлэх байдлаар хийгддэг шинэлэг загвар юм. “Данзангийн доллар” дурсгалын ялтсан дэвсгэрт нь 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 грамм жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn хаягаар орж худалдан авах боломжтой.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 1 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 1 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 2 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 17 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 20 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 21 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр