Газрын тухай хуулиар Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

Ц.Цэрэнбадам
2022/11/25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Завсарлага авах болсон шалтгааныг УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл “Өнгөрсөн 30 жилд газартай холбоотой хуримтлагдсан асуудал их байгаа.  Газрын ерөнхий хууль нь өнөөдөр үзэл баримтлалын төвшинд орж ирж байгаа учраас хэлэлцэх зүйл их байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд бид Газрын ерөнхий хуультай холбогдуулаад оролцогч бүх талуудыг сонсох шаардлага байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм.

Хурал даргалагч УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт завсарлага өглөө.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Н.Ганибал "Уул уурхай, газар тариалан, аялал жуулчлалын газар бүгд кадастрын зурагтай ч бэлчээрийн газрыг орхигдуулсан хэвээр байна. Газрын тухай хууль бол бүх салбарыг хамарсан цогц бодлого байх ёстой. Дэлхийд хамгийн түрүүнд газраа бүртгэсэн байдаг. Энэ хууль газар ашиглалтын бүрэн зургаа огт багтаагаагүй байна. Эрдэнэбүрэнийг тойрсон бэлчээрийн асуудал ч мөн тодорхойгүй байгаа" гэдгийг онцолж байсан юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байгаа бөгөөд 14.00 цагаас үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19