АШУҮИС-ийн эрх бүхий албан тушаалтан хахууль авсан гэх хэргийг хянан шалгана

Ц.Цэрэнбадам
2022/12/05

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 28- наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 768 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 733 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

 Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Э” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хохирогч нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн  гэх;

  • Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хогны машин худалдаж авах тендерт “О” компанийг хууль бусаар шалгаруулсан гэх;

  • Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн эрхлэгч “Ө”өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар нь бусдад давуу байдал бий болгож хуурамч бичиг баримтыг үндэслэн хилийн лавлагаа гаргасан гэх;

  • Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх.

  • БНХАУ-ын иргэн “Ф П” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан “Н”-д хахууль өгсөн гэх;

  • “Г” нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх;

  • ШШГЕГ-ийн албан тушаалтан “У”, “О”, “Л” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

  • Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • АШУҮИС-ийн албан тушаалтан “Т” нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх;

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн албан тушаалтан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн Хаан банк дахь харилцах дансаар дамжуулан 200,527,213 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • “М” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;

  • Нийслэлийн газрын албаны удирдах албан тушаалтан “Б”, “Ш” нар албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүллээ.

 

Эх сурвалж: АТГ


1
angry
0
care
0
haha
2
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19