“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХҮНИЙ ЭРХИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭНЭ

Ц.Цэрэнбадам
2022/04/01

“Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Байгаль орчны засаглал" хөтөлбөрийн хүрээнд компанийн үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэхээр боллоо. Уг ажлыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга О.Туяа нар гарын үсэг зурлаа.


Хамтран ажиллах гэрээний хүрээнд Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн зөвлөл болон мэргэшсэн хуульчдын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажлыг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мэргэжлийн баг магадлан шинжилгээ хийсний дараа компанийн зүгээс байгаль орчин, хүний эрхэд нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг үе шаттайгаар бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэх юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлөөс 2011 онд Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудыг батлан гаргасан байдаг. Энэхүү зарчмууд нь хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүндэтгэх бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх төр болон бизнесийн байгууллагын үүргийг тодорхой тусгасан бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах баримт бичиг юм.

Мөн уг зарчмуудад бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх тухай зааж өгсөн байдаг. Манай улсын хувьд бизнесийн байгууллагууд үйл ажиллагаанд “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх ойлголт шинэ тутам бөгөөд  “Эрдэнэс Тавантолгой” ХК энэхүү туршлагыг нэвтрүүлэхээр гэрээ байгуулсан нь анхдагч болж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 11 минутын өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 1 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 1 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 2 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 17 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 17 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 17 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 17 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 18 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 19 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 20 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 20 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 21 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 21 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 21 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 21 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ 21 цагийн өмнө
ТОСК-ийн нэрийг ашигласан орон сууцны залилангийн тохиолдол нэмэгджээ 22 цагийн өмнө
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилжээ 22 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшсэн 5 этгээд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл тогтоогдсон 22 цагийн өмнө