БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Ц.Цэрэнбадам
2022/08/09

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Ногоон нуур орчмын 4,2 га талбайд баригдаж буй "Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны хорооллын барилгын ажлын явцтай сайд Б.Мөнхбаатар танилцлаа.

Тус төслийн барилгын ажил 2022-оны 6-р сард эхэлсэн бөгөөд нийт 30 сарын хугацаанд хэрэгжиж дуусна.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай ниит 1008 айлын цогцолбор хорооллын төсөл юм.
“Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны хорооллын зураг төслийн захиалагчаар Барилга, хот байгуулалтын яам, захиалагчийн хяналтыг “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл хэрэгжүүлэх нэгж, ТЭЗҮ, Зураг төслийг “Интеллект тауэр” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” тус тус ажиллаж, БНХАУ-ын Буцалтгүй тусламжийн 347.4 сая юанийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Зураг төслийн дагуу барилгын ажилд дараах дэд бүтцийн ажлууд багтаж байна.
Үүнд:

Үндсэн бүтээцийн угсралт: 21 давхар 8 блок барилгын орон сууцны 84.833 м2

Барилгын доорхи инженерийн шугам сүлжээний ажил, дотор заслалын ажил/

Газар доорхи зогсоолын талбай 7519.2 м2 /ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолын үндсэн бүтээц, дотор засал, инженерийн шугам сүлжээний ажил/

Иж бүрэн гадна инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил, 2х800 кВа, 4х800 кВа хүчин чадал бүхий хаалттай дэд станц тус бүр-1ш, 785м урт цахилгааны хос шугам, 2200 м холбооны шугам, 230м урт гадна дулаан, 230м цэвэр усны шугам, 662м бохир усны шугам сүлжээ, 1.0 км авто замын ажил

Авто зогсоолын талбай 2425м2;

Явган хүний зам талбайн ажил 2420м2;

Тоглоомын талбайн тохижилтын ажил 1262м2;



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19