Яг одоо: Хянан шалгах түр хороо "Хөгжлийн банк"-ны асуудлаар хуралдаж байна

Ц.Цэрэнбадам
2022/12/12

Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хороо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар   

  • Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсголын тов тогтоох тухай/
  • Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрс батлах тухай/
  • Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагч, шинжээч нарын ажлын хөлсийг тогтоох тухай/
  • Бусад 

Хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Г Б.Энхбаяр "Хөгжлийн банканд урьд нь хийгдэж байсан бүхий л шалгалтын материалыг, дүгнэлтийг албажуулж ирүүлэх тогтоол гарсан. Тус тогтоолын хүрээнд хяналт, шалгалт хийх явцад 2020 онд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хамтарсан удирдамжаар Хөгжлийн банканд хийгдсэн хяналт, шалгалтын материалыг ирүүлээгүй. Үүний хоёр удаа нэхсэн. Хамгийн сүүлд ирүүлсэн материалд энэ асуудлыг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албажуулаагүй гэсэн байсан.

Хөгжлийн банкны зөрчил, дутагдлын асуудал дээрх албажуулаагүй шалгалтаар илэрсэн байжээ. Гэхдээ үүнийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албажуулаагүй, нуун дарагдуулсан гэж үзэж байна. Тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд танилцуулаагүй байна. 2020 онд Хөгжлийн банканд үүссэн зөрчил, дутагдалтай холбоотой Монголбанк, Сангийн яамны хамтарсан шалгалтын дүнг албажуулахгүйгээр нуун дарагдуулж, эс үйлдэл гаргасан асуудал нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл холбогдох хууль хяналтын байгууллагаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг шалгуулна. Мөн нээлттэй сонсголын үеэр Ч.Хүрэлбаатар сайдыг гэрчээр дуудаж байцаах учир дээрх асуудлыг тодруулна" гэв. 



0
angry
1
care
2
haha
1
liked
5
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19