ДЭД САЙД Г.БАТСУУРЬ ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ц.Цэрэнбадам
2022/08/30

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никэйзыг хүлээн авч уулзлаа. Европын Холбооны гишүүн улс орнуудтай эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа Дэд сайд Г.Батсуурь уулзалтын үеэр илэрхийлэв.

Тухайлбал, 

  • Исгэлтийн (ус, ундаа, монгол архи, айраг гэх мэт) болон мах махан бүтээгдэхүүнийг Европын Холбооны улсад экспортлох, техник туслалцаа авах
  • Европын Холбооны улс орнуудтай бодит хамтын ажиллагааг бий болгох, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,  хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах, тэр дундаа хүүхдийн сүү, сүүн тэжээл болон жимс, жимсгэнийн тэжээл боловсруулах үйлдвэр байгуулах, техник технологийг нэвтрүүлэх, малын бүртгэлжүүлэлт болон Увсын чацаргана, зөгийн бал зэрэг онцлох бүтээгдэхүүнийг газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалтад оруулах чиглэлээр,
  • Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжлэх зорилгоор техник, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
  • Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад арьс ширний үйлдвэрийн техникийн үйлчилгээ, технологи дамжуулах төвийг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болголоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг Европын Холбоотой улам эрчимжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэн уулзалтыг өндөрлөв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19