СҮХБААТАР АЙМАГ “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Ц.Цэрэнбадам
2022/10/31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Сүхбаатар аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцов. 

Улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,  жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжилт, мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэлийн талаар танилцууллаа. Сүхбаатар аймгийн удирдлагууд, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, "Хүнсний хувьсгал"-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Х.Болорчулуун: Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага бидний өмнө байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь салбар яамны баримталж байгаа ажлын зорилго төлөвлөгөөнд тусгалаа олж, бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө шуурхайлан ажиллаж байна. Миний бие УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэмжиж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын тухай 36 дугаар тогтоол гаргах ажлын хэсгийг ахлан ажилласан юм. Энэхүү тогтоолоо зөвхөн цаасан дээр үлдээхгүй ажил хэрэгч, бүтээлч, бүрэн хэрэгжих нөхцөлийг хангах зорилгоор 4 жилийн хугацаанд 1.7 их наядын санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн болон хүнс үйлдвэрлэгч нартаа олгохоор шийдвэрлэж байлаа. 

2023 онд гэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 138 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан. Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага миний, бидний өмнө байна. Цаг хором бүрийг ашиглан зөвхөн хэлэх биш хэрэгжүүлэн ажиллах болно." гэсэн юм. 

"Баян тал" үйлдвэр Иран улс руу халал аргаар боловсруулсан мах экспортолж байна

Сүхбаатар аймагт мах боловсруулах чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа "Баян тал" үйлдвэрийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцлаа. Тус үйлдвэр малын махыг ангилан ялгаж, савлан нийслэлийн хэрэглэгчдэд борлуулахаас гадна Иран улс руу хурганы махыг халал аргаар боловсруулан нийлүүлж байна. Нэг  өдөрт 500 бог, 100 бод боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр улирлаас хамааран 40-70 хүнийг ажлын байраар хангаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19