АМЬТНЫ ЭМНЭЛГЭЭС АДУУНЫ ЭМНЭЛЭГ ХҮРТЭЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БУЙ ЗАГВАР ТӨСӨЛ

Ц.Цэрэнбадам
2022/11/28

Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд Мал амьтны эрүүл мэндийн төв байгуулагдаж, ирэх оноос эхлэн туршилтын журмаар ашиглалтад ороход бэлэн боллоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөөгийн Хөгжлийн Корпорац (KRC) болон Хүнс, хөдөө аж ахуйн яам (MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” зорилготой төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн Яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Солонгосын талаас Хөдөөгийн Хөгжлийн Корпорац (KRC) болон Хүнс хөдөө аж ахуйн яам (MAFRA) хоорондын гэрээгээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжихээр гарын үсэг зурсан. Бүгд Найрамдах Солонгос Улсын “WOSEM” компани, Кёнгбүкийн Их Сургууль гүйцэтгэгч байгууллагаар шалгаран хэрэгжүүлж байна. 

Төслийн нийт төсөвт өртөг 4 сая ам.доллар бөгөөд 1432 м.кв зоорины давхраас гадна 3 давхар барилга, тавилга, эд хогшил, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулсан мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж бусад багаж хэрэгслүүд бүтээн байгуулалтын зардалд тусгагдсан юм. Мөн Мал эмнэлгийн сургуулийн багш нар, малын эмч нарын ур чадварыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор тухайн төвд хэрэглэх багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах болон Солонгосын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барил, туршлага олгох сургалтыг Кёнгбүкийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Багш, малын эмч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын хүрээнд Мал эмнэлгийн сургуулиас 7 багшийн бүрэлдэхүүнтэй баг 7 хоногоор тус бүр 2 удаа, 15 багшийн бүрэлдэхүүнтэй баг 10 хоногоор 1 удаа Солонгос улсад ирж мэргэжлийн ур чадвараа сайжруулсан байна. Мөн Кёнгбүкийн их сургуулийн багш, судлаачид Монголд зочилж, багш, оюутан, малын эмч нарт 10 удаагийн сургалт, семинар, 4 удаагийн дадлага олгох сургалтыг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ барилгын гүйцэтгэл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, үйл ажиллагааны менежментийн чиглэлээр мэргэжлийн экспертүүд зөвлөн ажиллаж байна. 

ХОЁРДУГААР ШАТНЫ ТӨСЛИЙГ ХОЛБОГДОХ ЯАМД ДЭМЖИЖ БАЙНА
Таван жилийн хугацаатай хэрэгжиж буй энэ төсөл Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөөгийн Хөгжлийн Корпорацын Олон улстай хамтран хэрэгжүүлдэг төслүүд дундаас цар тахлын хорионоос үл хамааран маш амжилттай хэрэгжсэн төслийн нэгээр шалгарсан. Тиймээс Монголын талаас тавьсан саналын дагуу хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, сургуулийн удирдлагын төлөөлөл 2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд тус улсад албан айлчлал хийж, Хөдөөгийн Хөгжлийн Корпорацад уламжилж, харилцан санал солилцлоо. Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Сайдын Зөвлөх, Хөдөө аж ахуйн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, Төв аймгийн Засаг Даргын орлогч Г.Сурмаа, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал О.Баатарцогт, Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Консул Б.Оргилдорж нарын төлөөлөгчид Хөдөөгийн Хөгжлийн корпорацын удирдлагатай уулзан эхний шатны төслийн үр дүн, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэх боломж, Монголын болон Солонгосын талаас хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Мөн энэхүү албан айлчлалын хүрээнд Сөүл дэх Морин тойруулгын төвийн дэргэдэх адууны эмнэлэг, Ичон хотын Жи энд Си адууны эмнэлэг, Мал аж ахуй, газар тариалангийн туршилт, судалгааны төвтэй, дадлага, туршлагад тулгуурласан сургалт явуулдаг Чонан хотын Ёнам их сургууль, Жонжу хотын Газар тариалан, Загасны их сургуульд зочилж, мал, амьтны эмнэлгийн тогтолцоо, судалгаа шинжилгээний үр дүн, онцлогийн талаар танилцлаа. 

Ичон хотын Жи энд Си адууны эмнэлэг нь орон нутагт байрладаг хувийн адууны эмнэлэг гэдгээрээ онцлогтой бол Ёнам их сургуулийн хувьд LG группийн санхүүжилттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ерөнхийдөө тус группийн ирээдүйн чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд чиглэгджээ. Тус улсын томоохон аж ахуй нэгжүүд ирээдүйн хүний нөөцөө хэрхэн бэхжүүлж, бэлтгэж байгааг энэ сургуулийн үйл ажиллагаа, менежментээс харж болохоор байлаа. Мөн Жонжу хотын Газар тариалан, Загасны их сургууль нь 100 хувь Засгийн Газрын санхүүжилтээр үнэ төлбөргүй сургалт явуулдаг төрийн өмчийн сургууль юм. Тухайлбал, тус сургуульд суралцагчдын элсэлтийн бүртгэлээс эхлээд байр, хоол, сургалтын төлбөрийг Засгийн газраас бүрэн санхүүжүүлдэг бөгөөд төгссөний дараа 6 жил хөдөө аж ахуйн салбарт мэргэжлээрээ ажиллах болзолтойгоор гэрээ байгуулдаг байна. 

Ийнхүү Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд байгуулж буй мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, амьтны эмнэлэг барих төсөл амжилттай хэрэгжсэнээр адууны эмнэлэг барих дараагийн шатны төслийн эхлэлийг тавилаа.  Тус төслийн эхний алхам болох газрын асуудал шийдэгдсэн бөгөөд Төв аймгийн Эрдэнэ суманд барихаар төлөвлөж байна.    



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19