УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАМЖ БОЛОН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Ц.Цэрэнбадам
2022/10/29

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүсийн зөвлөх Юсүкэ Тайши нартай уулзлаа. 

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хөдөө аж ахуйн салбарын талаар танилцуулга хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байгааг тэмдэглээд “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил” болгох Монгол Улсын Засгийн газрын санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар дэмжиж, зарласан тул хэрэгжилтийг ханган ажиллана гэдгээ онцолсон юм. 

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийг Байгаль орчин Аялал Жуулчлалын Яам хэрэгжүүлж гол түншлэгчээр  Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж байна. АДАПТ төсөл нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, алсын хараа болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөлттэй бүрэн уялдаж, бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, хөрсөнд нүүрстөрөгчийг шингээх замаар мал аж ахуйн салбарт дулаан ялгаруулалтыг бууруулах, урсац бүрдэх эх болон гол мөрний сав газрын унаган төрх, экосистемийг хамгаалах, усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэх замаар усны нөөцийн хүрэлцээг хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Өнөөдрийн уулзалтаар 2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн хэрэгжилт, явц, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19