ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД 10 ХОНОГИЙН ЭЦСЭЭР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ХУР ТУНДАС НОЙТОН ЦАС ОРЖ, ЦОЧИР ХҮЙТРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Ц.Цэрэнбадам
2022/08/30

Намрын ургац хураалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатараас тодрууллаа.

-Ургацын урьдчилсан блансаар бид хүнсний ноогооныхоо хэчнээн хувийг дотоодоосоо хангах боломжтой байгаа вэ?

-2022 онд улсын хэмжээгээр  378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1  мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн  тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 68 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган,  мөндөрийн улмаас 13.2 мянган га талбай ургац алдаж, болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжсэнээр, нийтдээ 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй.

-Ургац, үр тарианы болц хэр байна вэ?    -Энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө ургац хураалтын ажил эхэлсэн байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байна.

-Ажиллах хүчний тухайд. Ургацын талбайд өөрийн хүсэлтээр ажиллах оюутан залуус хэр олон байна вэ? 

-Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас  2399 оюутан, 2377 цэргийн алба хаагч, нийтдээ 4776 хүн ургац хураалтын ажилд ажиллах хүсэлт захиалга ирүүлсэн. Засгийн газрын 2022 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 276 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажиллаж байна.  

-Техникийн хүчин чадлын хүрэлцээ ямар байна вэ?

-Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн,  587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг  үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг  үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн,  417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах  сортлох машин ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаагийн зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна.

-Ургац хураалтын үеэр агуулах савны хүрэлцээ, багтаамж үргэлж хөндөгддөг.  Улсын хэмжээнд хэчнээн тонны багтаамжтай сав байна вэ?

-Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байна. Одоогоор элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн боллоо. 

-Нэг хэсэг үнэд ороод байсан хүнсний ногооны ханш цаашид нэмэгдэх үү?

-Нийслэлийн хүн амыг хямд, шинэ хүнсний ногоогоор хангах зорилготой “Алтан намар”  үзэсгэлэн худалдаа тодорхой байршлуудад дэлгэгдсэн. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын орлогыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 31 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллуулж байгаагийн зэрэгцээ дүүрэг, хороо, хорооллын дунд төмс, хүнсний ногооны борлуулалтыг чөлөөтэй явуулах боломжийг олгож байгаа юм. Цаашид үнэ өсөхгүй, харьцангуй хямд өртгөөр иргэд шинэ ургацын ногоогоо хэрэглэх бүрэн боломжтой.

-Ургацын бүс нутгуудад цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ? 

-Цаг агаарын урьдчилсан  мэдээгээр 9 дүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тундас нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад ХХААХҮЯ-наас анхаарч байна.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 7 минутын өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 1 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 2 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 2 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 3 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 18 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 18 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 18 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 18 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 19 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 20 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 21 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 21 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 22 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 22 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 22 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 22 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ 22 цагийн өмнө
ТОСК-ийн нэрийг ашигласан орон сууцны залилангийн тохиолдол нэмэгджээ 23 цагийн өмнө
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилжээ 23 цагийн өмнө