МАЛЫН ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн урсгалыг нэгтгэх зорилтын хүрээнд хийж буй Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, түүний дэд сангуудын программын нэвтрүүлэлтийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Нэвтрүүлэлтийн зорилго нь Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг хийх, чадавхижуулах, мэдээллийн нэгдсэн сангийн баяжилтыг хийх, нэгжийн ажил, үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгэхэд оршино. 

Уг ажлын хүрээнд Малын генетик нөөцийн тухай хууль, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, “Хүнсний хангамж-аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллалаа. Энэ удаагийн сургалтыг Өмнөговь аймгийн ХХААГазар, Ханбогд сумын ЗДТГазар болон Хөдөө аж ахуйн тасагтай хамтран 2022 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдөр зохион байгуулсан бөгөөд нийт 15 мэргэжилтэн хамрагдлаа. 

Мөн Ханбогд сумын 450 гаруй малчдад Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, Гавилууд омгийн хонины шилмэл малын үзэсгэлэнд худалдааны шалгаруулалтад хамтран ажиллав. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19