“Маргаашийг бүтээнэ” Үндэсний форумд нийслэлийн чингэлтэй дүүргээс 20 залуу эмэгтэй оролцлоо

Ц.Цэрэнбадам
2022/10/31

“Бриллиант клуб” ТББ-аас “МАРГААШИЙГ БҮТЭЭНЭ” үндэсний форумыг энэ сарын 27-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 370 манлайлагч, бүтээлч бүсгүйчүүдийн дунд зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь клубын 5 дахь удаагийн үндэсний арга хэмжээ юм.

Энэ удаагийн Үндэсний форум нь White day, Pink day, Green day өдрийн хүрээнд нийгмийн олон талын шинэ тутам мэдлэг мэдээлэл, сургалтыг оролцогч бүсгүйчүүдэд олгосон бөгөөд уг үндэсний форумд Чингэлтэй дүүргийн салбар салбарын төлөөлөл бүхий 20 залуу эмэгтэй оролцсон юм.


“Бриллиант клуб” ТББ нь орон даяар салбаруудтай бөгөөд 2014 онд байгуулагдсан цагаас хойш 300 гаруй арга хэмжээг зохион байгуулж, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулганд 4 удаа оролцож, BPW буюу Business and Professional Women Олон улсын байгууллагын бүсийн чуулганыг Монголд зохион байгуулж байсан байна. Тэдний уламжлан зохион байгуулдаг “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах үндэсний уралдаан олны анхаарлыг татдаг бa 2021 оны үндэсний ялагч Б.Лхамсүрэн Дэлхийн Тэргэнцэртэй Мисс тэмцээнд оролцохоор хэдхэн хоногийн өмнө Мексик улсыг зориод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19