“Чингэлтэйд үйлдвэрлэв-2022” үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Ц.Цэрэнбадам
2022/10/07

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд дүүргийнхээ иргэд, аж ахуй нэгжүүдийг оролцуулсан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг нь өнөөдөр зохион байгуулагдсан “ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ-2022” үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалт юм.

Чуулга уулзалтад Чингэлтэй дүүрэгт худалдаа, үйлдвэрлэл эрхэлж буй 350 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож, төрөөс үзүүлж буй бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалтууд болон тулгамдаж буй асуудал, жижиг, дунд үйлдвэрлэлийн цаашдын чиг хандлагыг хэлэлцсэн юм.

Уулзалтыг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлэхдээ “Чингэлтэй дүүрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг үргэлж дэмжсээр ирсэн. Цаашид тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг үйл ажиллагааныхаа чиглэлд тусгахаар идэвхтэй ажиллах болно. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжиж байгааг экспертүүд хэлж байна.
Манай дүүргийн хувьд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд өнөөдрийн байдлаар 815 үйлдвэрлэл эрхлэгч бүртгэлтэй байна. Дүүргийн Засаг даргын хувьд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, үйл ажиллагаагаа өргөтгөхөд нь чиглэсэн шинэ технологийг хэрэгжүүлэх, бодлогын туслалцаа үзүүлэх, менежментийн шинэ арга барилыг тусгах зэргээр цаашид анхаарч ажиллана” гэж онцоллоо.

Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2021 онд “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээг дөрвөн зорилтын хүрээнд 26 үйл ажиллагаатай баталсан байдаг. Энэ хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Уулзалтад “Төрөөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа бодлогын дэмжлэг ба өнөөгийн байдал” болон “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал ба гарц шийдэл” сэдвээр хэлэлцүүлгүүд болж, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих дэмжих төв ТӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Зээлийн батлан даалтын сангийн ахлах мэргэжилтэн М.Баярмаа нар илтгэл тавьж, панел хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Чуулганы үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлээр загварын үзүүлбэр үзүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”, “Хүндэт өргөмжлөл”, Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19