С.Баярцогт: Би Монгол улсын ирээдүйд итгэдэг учир нэрээ дэвшүүлж байгаа юм

Ц.Цэрэнбадам
2023/01/19

Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Баярцогтын ҮБХ-ны ээлжит бус хуралд хэлсэн үгийг хүргэж байна. 

Энэ нь төрд байгаа авлигын эх үүсвэрийг би болгодог. Парламентад суудалтай болон бүлэгтэй намууд дийлэнх санхүүжилтээ төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс авах ёстой. Шилэн байх ёстой. Ингэж байж ард түмнийхээ итгэлийг авах ёстой. Манай нам бол Монголын төрийг авч явах нам. 

Надаас та яагаад АН-ын дарга болох гэж байгаа юм бэ? энэ үед гэсэн асуултыг надаас хамгийн түрүүнд асуух байх. 10 сард хуваагдсан байгаа хоёр намын залуучууд надад санал тавьсан. Та биднийг эвлүүлээд өгөөч. Тасралтгүй олон уулзалтуудыг хийсэн. Миний ээж 82 настай. Ээж минь надад хэлсэн. Ээж нь амар амгалан байж байгаад бурхны оронд очмоор байна. Миний хүү зүгээр байж болдоггүй юм уу? гэж. Би жаахан бодсон, ээждээ хэлсэн. Манай нам хагарсан байна, даргагүй байна. Цаашдаа бид сонгуульд орж чадахгүй юм шиг байна. Ардчилсан намынхаа нэрээр. Энэ үед нь оролцохгүй байх юм бол олон жилийн дараа ардчиллынхаа ололтоос ухраад, үр ач нарынхаа өмнө юу хэлээд сууж байх юм бэ? ээж ээ гэж хариулсан.

Би гурван их хурал, таван засгийн газарт ажиллан “Оюутолгойн гэрээ”-г хийсэн. Үүнийхээ төлөө маш удаан сайн муугаар хэлэгдэнэ гэдгээ мэдэж байсан. 13 жилийн дараа харахад, Монголын эдийн засгийг гурав дахин томруулсан байсан. Монголчууд шударга байхдаа хүчтэй байсан. Туршлагын хувьд намаа тэргүүлээд явахад туршлага хэрэгтэй. Би 1990 оноос хойш таван удаа УИХ-д сонгогдсон. Дөрвөн ерөнхий сайд, таван засгийн газарт ажилласан. Монгол улсын шилжилтийн хамгийн хүнд хэцүү үед сангийн сайд, ЗГХЭ-ийн даргаар ажиллаж байсан. Монгол улсын засгийн газар яаж ажилладаг юм бэ? Бид нар ямар хэцүү хүнд нөхцөлөөс ийм их амжилтад хүрсэн юм бэ? гэдгийг 1990 оноос харьцуулж, мэдэрч чадаж байгаа. Энэ туршлагаа би улс эх орныхоо төлөө, Ардчилсан намын төлөө зориулна гэж боддог юм. Эвлэлдэн нэгдэх энэ процесс хүнээс хүлээлт, чадвар, тэвчээр гээд олон зүйлийг шаарддаг.

Манай нам үзэл санаан дээр суурилсан нам байх ёстой. Баруун төвийн үзлийг байнга сурталчилдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх ёстой. Ялсан ч ялагдсан ч энэ үзэл санааг сурталчилдаг. Намын удирдлагыг сонгогдсон дарангуйллын тогтолцооноос хамтын удирдлагын тогтолцоо руу шилжүүлсэн дүрэмтэй байх ёстой. Намын санхүүжилт дээр бид нар Монголдоо шинэчлэл хийх ёстой. Хамгийн их суудал авсан том намуудын зовлон санхүүжилт дээрээ байдаг.

Энэ нь төрд байгаа авлигын эх үүсвэрийг би болгодог. Парламентад суудалтай болон бүлэгтэй намууд дийлэнх санхүүжилтээ төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс авах ёстой. Шилэн байх ёстой. Ингэж байж ард түмнийхээ итгэлийг авах ёстой. Манай нам бол Монголын төрийг авч явах нам. Тийм учраас намын болон улс төрийн албан тушаалтнуудыг тасралтгүй, тогтмол давтан сургадаг улс төрийн боловсролын тогтолцоотой байх ёстой. Намд эмэгтэйчүүд залуучуудын оролцоо агаар мэт хэрэгтэй байгаа.

 Ардчилсан намд үе шилжиж байна. Хүн болгонд эрх ашгийн эрэмбэ байгаа. Миний хувьд хамгийн дээд эрх ашгийн эрэмбэ бол Монгол улсын тусгаар тогтнол, өндөр хөгжилтэй, амар тайван амьдрал. Тусгаар тогтнолын баталгаа нь эдийн засаг байдаг. Монголыг чинээлэг иргэдтэй, тусгаар тогтносон улс болгож чадна. Би Монгол улсын ирээдүйд итгэдэг учир нэрээ дэвшүүлж байгаа юм. Мөнх тэнгэрийн хүчин дор миний Монгол мандан бадарна гэдэгт итгэдэг.


7
angry
0
care
4
haha
6
liked
2
love
1
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20