Л.Гантөмөр: Ядуурлыг зогсоох бүх саналыг гаргаж, эрх баригчдаар шийдвэрийг нь гаргуулна

Ц.Цэрэнбадам
2023/01/19

Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөг хүргэж байна.

 Ардчиллын алтан зарчим бол олонхоороо шийдэх. Өнөөдөр намын 200 мянган гишүүнээ төлөөлдөг төлөөллийн төв байгууллага нь олонхоороо хуралдаад, олонхоороо шийдвэр гаргалаа. Тийм учраас энэ шийдвэр бол бүрэн гүйцэд гарсан шийдвэр гэж ойлгож болно. Ардчилсан нам өнөөдөр намын даргын бүртгэлгүй байгаа. Намын даргаа бүтгүүлэх ажил хамгийн эхний ажил. Дараагийн ажил сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгэх. Монголчуудаа ядуурлаас гаргахын төлөө бид нар чадах чинээгээрээ зүтгэнэ.

Өнөөдөр хуралдсан ҮБХ-ны ээлжит бус хурал бол эвлэрлийн хурал байгаа. Тиймээс эвлэрүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийнэ. Ардчилсан нам цаашид нэг нам болж, нэг нам гэдгээ харуулна. Нөгөө талдаа нээлттэй олон түмэн рүүгээ гарна. Хүмүүс дээрээ очно. Багш, Эмч нар дээрээ очно. Ард түмэнтэйгээ ярилцана. Ярилцаад тухайн салбараа манлайлж чадаж байгаа хүмүүсээ бид, Монгол төрийн түшээгээр нэрийг нь дэвшүүлээд явна.

Сөрөг хүчин маш сул байгаа гэсэн шүүмжлэлд ямар хариулт өгөх вэ?

 Эрх баригч намтай бид сөрөг хүчний хувьд бодлогын уралдаанд орж байгаа гэсэн үг. Сөрөг хүчин гэдэг бол болохгүй байгаа зүйлийг зогсоох үүрэгтэй. Монголд хамгийн их болохгүй байгаа зүйл ядуурал байна. Ядуурлыг зогсоох бүх саналыг гаргаж, эрх баригчдаар шийдвэрийг нь гаргуулна.

Та С.Эрдэнэ даргаас хараат бусаар ажиллаж чадах уу?

 Ямар ч байсан С.Эрдэнэ дарга, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй ярилцаад явна. Ардчилсан нам тарж бутраад их цөөхүүлээ болчихлоо. Ардчилсан намын төлөө байгаа, Монголын ардчиллын төлөө байгаа, ардчиллаа аваръя гэж байгаа бүх хүнийг эгнээндээ нэгтгээд явах тийм л бодлогыг хэрэгжүүлнэ.


 


0
angry
0
care
5
haha
2
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20