Өрх толгойлсон ээжүүд хүүхдийн мөнгөний асуудлаар МҮСХ-нд шаардлага хүргүүллээ

Ц.Цэрэнбадам
2023/01/23

Өнөөдөр өрх толгойлсон ээжүүд хүүхдийн мөнгөний асуудлаар МҮСХ-нд шаардлага хүргүүллээ. 

Өрх толгойлсон ээжүүд:  Засгийн газраас хүүхдийн мөнгийг халамж гэж зарласан. Хүүхдийн мөнгийг хүн амын 91 хувьд олгоно гэж байгаагаас үзэхэд хүн амын 91 хувь нь зорилтот бүлэг багтах нэн ядуу орон юм байна. Халамж хүрэх ёстой эздэдээ хүрэх ёстой. Гэтэл халамж хүрэх ёстой хүмүүстээ хүрээгүй байна.


Орлогыг тооцоолол дээр нь алдаа гарсан юм болов уу? өрхийн орлогыг тооцоолон хүүхдийн мөнгө олголт хийнэ гэж байгаа нь бодит бус санагдаж байна. Бидний зарлагыг тооцож чадахгүй байгаа юм бол зээлийн мэдээллийн санг тусгаж өгөөч.

МҮСХ, ХНХЯ болон арав гаруй байгууллага судалсан гэж байгаа. Тэд хэдэн төгрөгөөр судалгаа хийсэн бэ? Хэдэн хүүхэд хохирсон бэ? Гэж асуумаар байна. Бид зээлийн мэдээллийн санг тусгаж өгөхийг шаардаж байна.

Зөвхөн нийгмийн даатгал дээр суурилсан орлогоос болж хүүхдийн мөнгөнөөс хасуулж байгаа нь өрөөсгөл ойлголт. Яагаад орлогын бохир дүнгээр тооцож хүүхдийн мөнгийг хасаж байгаа юм. Бидний татвар, нийгмийн даатгалд төлдөг мөнгийг хасаж тооцохгүй байгаад бухимдаж байна. 

Өрх толгойлсон бид 30-40 саяын орлоготой, 2-3 автомашинтай байх боломжгүй шүү дээ гэсэн юм. 




0
angry
0
care
2
haha
4
liked
2
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20