Б.Ууганбаяр: Бидний мэргэжлийн стандарт нэг учраас аврах ажиллагаанд хүндрэл гарахгүй

Ц.Цэрэнбадам
2023/02/08

Манай улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа, Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцуулахаар илгээгээд байгаа. Тус бүрэлдэхүүнийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахлан ажиллах юм. Түүнийг явахаас өмнө авсан тодруулга яриаг хүргэж байна.

-Таниар ахлуулсан манай улсын баг хэрхэн ажиллах вэ?

-Бид бусад улсын эрэн хайх ажиллагааг зохион байгуулах багуудтай харилцан хамтран ажиллана. Нэг газрыг эрэн хайх ажиллагаа хийгээд дууссан гээд тэмдэглэгээ хийсэн байхад тэр газрыг бид очоод дахин үзээд байх шаардлага байхгүй. Орон нутгийн онцгой байдлын газартай уялдаж ажилладаг. Газар хөдлөлтийн голомтын ойролцоо бид байршина. Бид өөрсдийн платка аваад явж байгаа. Тэндээ байрлаад аврах үйл ажиллагаа зохион байгуулна. Орон нутгийн онцгой байдлын байгууллагад бид хүндрэл учруулах ёсгүй байдаг.

Бидний эрэн хайр ажиллагааны тэмдэглэгээ хүртэл нэг байх ёстой, Орос, Япон, Монгол гэсэн ялгаа байхгүй нэг стандарттай бүгд адил түвшний багууд ажиллаж байгаа. Энэ хэрээгээрээ тэмдэглэгээгээ хийгээд, илтгэлээ өгөөд, оройны уулзалтаа хийгээд, маргааш нь ямар ажлууд хийх, ямар блокт очих гэхчлэн ажилладаг. Тэр орон нутагтай холбож өгөх харилцан ажиллагаа уялдуулан зохицуулсан стандарт, дүрэм журмын хүрээнд ажиллана.



0
angry
0
care
0
haha
10
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 36 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20