​Алтайн махны үзэсгэлэн худалдаа Барс-2 зах дээр гарч байна

Ц.Цэрэнбадам
2022/12/01

Алтайн махны үзэсгэлэн худалдаа Барс-2 зах дээр зохион байгуулагдлаа.

Уг үзэсгэлэн худалдаагаар дамжуулан Говь-Алтай аймгийн 18 сумын амт чанар сайтай махыг ченжийн гар дамжуулалгүйгээр Барс-2 худалдааны төв дээрээс авах боломжтой болж байна. Цаашид нутгийн “Шимт богц” брэндийн махаа онлайн худалдааны сайтаар захиалж, гэртээ хүргүүлэн авах боломжтой боллоо.

2020 онд Ковидын хүнд хэцүү цаг үед Говь-Алтай аймгаас зохион байгуулагдаж байсан “Хүргэлт” арга хэмжээ гурав жилдээ болж байгаа нь энэ юм.

Ингэснээр малчид махаа ченжээр дамжуулалгүй Улаанбаатарын хэрэглэгчдэд хүргэж байна. Тус аймгийнхан Барс-2 худалдааны төвд малын мах борлуулах лангууг сум тус бүрээр түрээслэжээ. 

Идэш бэлтгэх үеэр буюу өнөөдрөөс /2022-12-01/ -ээс тус худалдааны төвд Алтай нутгийн махны амталгаат худалдааг зохион байгуулах юм.

Түүнчлэн малчдын хоршоо, үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан амьд малыг дуудлага худалдаанд оролцож худалдах, худалдан авах боломж бүрдлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19