Төсвийн 85 сая төгрөгөөр гадаадад аялсан, Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад АТГ албан зөвлөмж хүргүүлэв

Ц.Цэрэнбадам
2023/02/13

 “Налайх дүүргийн ИТХ-ын ажлын алба төсвийн мөнгөөр гадаад улсад тансаглаж байна” гэх мэдээллийн мөрөөр  АТГ-аас хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар, Налайх дүүргийн ИТХ-ын даргын захирамжаар ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад 29 хүнийг хамруулахаар шийдвэрлэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа аяллын хөтөлбөрийг “туршлага судлах” гэж өөрчлөн баталж, улмаар дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор ИТХ-ын даргын урсгал зардлаас 85.000.000 төгрөгийг зарцуулсан нь тогтоогджээ. 

Мөн төсвийн ангилал, зардлыг оновчтой тодорхойлж төсөвлөн зарцуулаагүй, АТГ-аас өмнө хүргүүлсэн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй, ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, Ёс зүйн хорооны үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нөхцөл байдлууд илэрсэн.

Цаашид авлигын гэмт хэрэг, зөрчил үүсгэхгүй, албан тушаалтнуудын ёс зүйн зөрчил, дутагдал гаргахгүй байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгийг үр ашигтай төсөвлөн зарцуулж байх чиглэлээр албан зөвлөмжийг Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад хүргүүллээ. Түүнчлэн зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч, биелэлт, үр дүнгийн талаар Авлигатай тэмцэх газарт эргэн тогтоосон хугацаанд хариу мэдэгдэхийг зөвлөв.


6
angry
0
care
6
haha
2
liked
0
love
1
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 38 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20