Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн Цагаан сараар зарлиг гарган ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээдэг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан өнөөдөр 12.30 цагаас уяачдад шагнал гардуулна.
Сэтгэгдэл (5)