Хуулиар гэрлэлтийн насыг 16 байсныг 18 болголоо

Ц.Цэрэнбадам
2023/02/27

Өнгөрсөн жил батлагдсан хууль тогтоомжийн дагуу 2023 оны 02 сарын 25-наас эхлэн хүчин төгөлдөр болж буй заалтаар 16, 17 настай хүүхдүүд Англи болон Уэльст гэрлэх, иргэний нөхөрлөлийн харилцаанд орох боломжгүй болж байна. 

Өнөөг хүртэл тэд эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр гэрлэх, хамтран амьдрах боломжтой байсан. Гэрлэлт ба иргэний нөхөрлөлийн тухай хуулийн дагуу хийсэн энэ өөрчлөлт нь хүүхдийг албадан гэрлэлтээс хамгаалах зорилготой юм. Хүч хэрэглэсэн эсэхээс үл хамааран эмзэг бүлгийн хүүхдүүдийг ямар ч нөхцөлд гэрлүүлж, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт оруулах гэмт хэрэг гарч байсантай холбоотой аж. Хуульд мөн талууд болон тэдний гэр бүлийнхэн гэрлэлт гэж үздэг хууль ёсны бус "уламжлалт" гэрлэх ёслолуудыг хамруулна. Уг хуулийн шинэчилсэн заалтыг албадан гэрлэлтийг "далд хэлбэрээр урвуулан ашиглах"-тай тэмцэхэд "асар том үсрэлт" болсон гэж холбогдох байгууллагуудаас тодорхойлсон. “Карма Нирвана” буяны сангийн захирал Наташа Ратту хэлэхдээ: "Шинэ хууль “албадан гэрлэлтийн тухай” мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд тусалж, эрсдэлтэй хүүхдүүдийг илүү хамгаалж чадна гэж найдаж байна. Өнгөрсөн онд хүчирхийллийн тусламжийн утас бага насны гэрлэлтийн 64 тохиолдлыг илрүүлсэн нь илүү том асуудлын жижиг хэсэг юм. Шинэ хууль нь эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг таних, тайлагнах чадварыг нэмэгдүүлэхэд тусална” гэж яриж байна. Засгийн газрын албадан гэрлэлтийг хянан зохицуулах алба 2021 онд 18-аас доош насны хохирогчтой холбоотой 118 хэрэгт зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн байна. 2018 онд Англи, Уэльс улсад 18 нас хүрээгүй 28 хөвгүүд, 119 охид илэрсэн тоон үзүүлэлтийг харьцуулахад албадан гэрлэх нь охидод хөвгүүдээс илүү нөлөөлж буй нь статистик тоо баримтаар нотлогдож байгааг Хууль зүйн яам мэдээллэв.
Эх сурвалж: www.dailymail.co.uk


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20