Алдарт Мадоннагийн архины хамааралтай ах 66 насандаа өөд боллоо

Ц.Цэрэнбадам
2023/02/27

Мадоннагийн том ах Энтони Чикконе 66 насандаа таалал төгссөнийг түүний хүргэн нь мэдэгдлээ.

Мадонна эхээс ах дүү долуулаа бөгөөд баасан гарагийн шөнө ах нь нас баржээ. Тэрээр архидан согтуурах донтойгоо тэмцэж байсан бөгөөд олон жил орон гэргүй, бүр гүүрэн доор амьдарч байсан гэдэг. Мадоннагийн эгч Мелани Чикконетой гэрлэсэн дуучин, ая зохиогч Хенри цахим хуудастаа хар цагаан хуучны зураг тавьж, эмгэнэл илэрхийлэн, "Би түүнийг 15 настайгаасаа хойш мэддэг байсан, Мичиган дахь бидний амьдралын олон  хавар өнгөрчээ" гэж бичжээ. Түүний үхлийн шалтгааныг хараахан тодруулаагүй байна. Мадонна ахынхаа нас барсан талаар олон нийтэд тайлбар хийгээгүй ч олны танил хүмүүс Жо Хенригийн инстаграм хуудсан дээрх эмгэнэлд хандалт үзүүлжээ.

Мадонна Мичиган мужийн Детройт хотод Энтони болон бусад дүү нарынхаа хамт өссөн. 1978 онд бүжиг, хөгжмийн чиглэлээр карьераа хөөхөөр Нью-Йорк руу нүүж, Чикконе ахан дүүс нь Мичиганд үлджээ. Тэд 1963 онд бага байхдаа хөхний хорт хавдраар ээжийгээ алдсан. Хүргэн Хенри мөн инстаграмдаа “Энтони Чикконе нарийн төвөгтэй дүр байсан” гэж бичжээ. Чиккони гэр бүлээсээ хөндийрч, тэднийг өөрийг нь хайхрахгүй байна гэж гомдоллодог байсан. Тэрээр 2011 онд Daily Mail-д өгсөн ярилцлагадаа "Би тэдний нүдэнд хүн биш, тэгийн тоо шиг харагддагаасаа ичдэг. Хэрвээ би хөлдөж үхлээ гэхэд манай гэр бүлийнхэн 6 сар лав мэдэхгүй, тоохгүй байх" гэж ярьж байжээ. Хожим нь 2017 онд түүнийг нөхөн сэргээх хөтөлбөрт хамрагдаж, гэр бүлийнхэнтэйгээ дахин холбоотой болсон гэж мэдээллэж байв.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/entertainment-arts-64779134


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20