​Малчдын бэлтгэсэн өвс, тэжээлийн 80 хувийг зарцуулаад байна 

Ц.Цэрэнбадам
2023/03/06

Малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15.0 мянган тонн, ногоон тэжээл 88.0 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 80.0 хувийн зарцуулалттай байна.

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 22.0 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 5.5 мянган тонн өвс, 3.4 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 74.0 хувь, тэжээлийн 66.0 хувийг зарцуулан одоогийн байдлаар 7.2 мянган тонн өвс, 4.0 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.

Мал, махны экспорт: 2023 он гарсаар 15.6 мянган тонн мах экспортод гарсан нь өмнөх 7 хоногоос 3.0 мянган тонноор нэмэгдлээ.

Амьд малын экспорт 2023 он гарсаар 23,380 толгой хонь, ямаа, 30 толгой адуу экспортлогдсон нь өмнөх 7 хоногоос 4430 толгойгоор нэмэгдлээ. 

Малын хорогдол: Он гарсаар 483,593 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 14 хоногоос 67,033 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /64057/, Сүхбаатар /71872/, Завхан /57873/, Архангай /67524/, Ховд /33447/ аймгууд байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20