Дээд боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт хэлэлцүүлэг болов

Ц.Цэрэнбадам
2023/03/10

“Дээд боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” сэдэвт хэлэлцүүлгийн уулзалтыг өнөөдөр /2023-03-10/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сангийн нэгжийн удирдлага, мэргэжилтэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, багш зэрэг 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зохицуулалт, их, дээд сургуулийн профессор, багш, судлаачдын судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох, Монгол Улсын хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох, бүтээл хуулбарлалтын үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулалт, их сургуулийн профессор, дэд профессор цол олгохтой холбоотой тулгамдаж буй асуудал болон их, дээд сургуулийг хөгжүүлэх эндоумент сан байгуулах эрх зүйн зохицуулалт, шийдлийг хэлэлцсэн.

Боловсрол, шинжлэх ухааны яамны дээр дурдсан эрх зүйн зохицуулалтыг батлаан гаргаснаар их сургуульд докторын зэрэг хамгаалуулах, бүтээлийн хуулбарлалт шалгах, профессор, дэд профессор цол олгох, эндоумент сан байгуулах үйл ажиллагааны арга зүйн уялдаа, нэгдмэл байдал хангагдах юм байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20