Даац хэтрүүлсэнээс үүдэн эвдэрсэн замуудыг 35 тэрбум төгрөгөөр засварлана

Ц.Цэрэнбадам
2023/03/10

Зам тээврийн хөгжлийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2023-03-10/мэдээлэл хийлээ. 

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал" Авто замын даац хэтэрснээс үүдэж замд эвдрэл үүсэж осол, аваар гарах өндөр эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд шинээр баригдаж байгаа  авто замууд хамгийн ихдээ 44 тонныг даахаар хийгдсэн. Тусгай зориулалтын зам дээр харин том оврын ачаа тээврийн машинаар тээвэр хийх боломжтой байдаг. Даац хэтрүүлж тээвэр хийсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажиллаж байгаа. 

 Зам тээврийн хөгжлийн төвөөс авто замын даац хэтэрсэн асуудлаар ажлын хэсэг гарч ажилласан. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Баянтээгийн уурхайгаас Орхон аймгийн чиглэлд эрчим хүчний нүүрсийг даац хэтрүүлэн тээвэрлэсэн зөрчлийг илрүүлсэн. Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчилд Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн. 

Мөн улсын чанартай хатуу хучилттай авто замаар ачаа даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг шууд зогсоох арга хэмжээ авсан. Манай улсад мөрдөгдөж буй журамд нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн байх ёстой гэж заасан байдаг. Иймд том оврын машинууд стандартад заасан хэмжээнд нийцүүлж тээвэрлэлт хийх шаардлагатай" байгааг хэллээ.

Улсын хэмжээнд энэ жил 1274 км хатуужилтай авто зам, 229 метр төмөр битон гүүр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.  Даац хэтэрсэнтэй холбоотойгоор зам засварын ажилд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь зөвхөн их засварын ажил бөгөөд бусад өдөр тутмын урсгал засвар хийгдээд явж байна гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20