Суманд амьдарч байгаа 60-аас дээш насны иргэдээс хурууны хээ шаардахгүй боллоо

Ц.Цэрэнбадам
2023/03/20

ЭМДЕГ-аас даатгуулагч-иргэдийг ЭМД–аараа эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийн тэмдэглэл, үзлэг, оношилгоо эмчилгээний түүхийг цахимаар архивлах, богино болон урт хугацаанд ууж, хэрэглэсэн эмийн бүртгэлийн сан үүсгэх, тусламж үйлчилгээ авсан эсэхийг хурууны хээгээр баталгаажуулдаг.

 Энэ сараас эхлэн суманд амьдарч байгаа 60-аас дээш насны 82,560 иргэнээс хурууны хээ шаардахгүйгээр регистрийн дугаарыг үндэслэн  хөнгөлөлттэй эм олгож байхаар боллоо.

Тодруулбал, 

Хөдөө орон нутгийн иргэд хурууны хээ уншуулж байж хөнгөлөлттэй эм авах нь хүндрэл дагуулж ирсэн. Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн хэд хэдэн чиглэлд өөрчлөлт оруулжээ. 

  • Хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог эмийг хөнгөлөлтийг бууруулсан байсныг хуучин хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх,
  • Хөдөө, орон нутгийн иргэд сар бүр сум руугаа орж хурууны хээ уншуулж байж хөнгөлөлттэй эм уншуулдаг байдлыг өөрчилж, багийн эмчийнх нь жороор олгодог болох,

Түүнчлэн эрүүл мэндийн салбарт тулгарч буй зарим асуудлыг шийдэх хүрээнд дөрвөн хуульд өөрчлөлт оруулах аж. 

Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн хууль, Эмийн тухай хууль, Тусгай сангийн тухай хууль, Дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах юм байна.  Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж,  үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт зэрэг багц хуулийн төслүүдийг УИХ-д оруулж ирэхээр төлөвлөжээ. 

Мөн гүйцэтгэлийн санхүүжилтэд өөрчлөлт оруулахаар Сангийн яамтай ярьж байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20