Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа

Ц.Цэрэнбадам
2022/09/01

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 148 дугаар сургууль нь 1300 гаруй хүүхэд, 115 багш ажилтантай. Энэ жил нэгдүгээр ангийн 10 бүлэгт 409 хүүхэд шинээр элсэн орсон.


Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс салбарын сайд нар Баянзүрх дүүрэгт ажилласан. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дүүрэгт ажиллаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн. Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт ажиллах үеэр боловсролын салбарт тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг танилцууллаа.


Цаашид ч салбарын сайд нарыг урьж ажиллуулж, дүүрэгт тулгамдаж буй асуудлыг танилцуулан, шийдвэрлэж ажиллана гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19