Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 13,14-р хороонд ажиллалаа

Ц.Цэрэнбадам
2022/08/26

Баянзүрх дүүргийн 14-р хороо нь 11300 хүн амтай. Нийт хүн амын 40 хувь нь гэр хороололд, 60 хувь нь орон сууцанд амьдарч байна. Бүтээн байгуулалтын ажлын хувьд сургууль, цэцэрлэгийн барилгын ажил энэ онд эхлэх бол хоёр байршилд автобусны буудлын тохижилтын ажил хийгдэнэ. 14 дүгээр хороонд таван компани дахин төлөвлөлтийн төслийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм.


Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо нь 2029 өрх, 17394 хүн амтай. 2-5 насны цэцэрлэгт хамрагдах нийт хүүхдийн тоо 1120 бол сургуулийн насны 8000 гаруй хүүхэдтэй. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс сургууль, цэцэрлэгийн удирдлага, хорооны засаг дарга дүүрэгтэй хамтран ажиллаж байна. 13 дугаар хороонд дөрвөн байршилд дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа нь сайн ч төлөвлөлтийг зөв байгуулах, барилга бариад өнгөрөх бус сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн асуудлыг хамтад нь шийдэх нь чухал гэдгийг хороодын засаг дарга нар хэлж, засаг даргыг дэмжиж ажиллахыг хүслээ.

Дахин төлөвлөлттэй холбоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр тулгамдаж буй асуудлыг ярилцана. Тиймээс хороодын засаг дарга нарыг хэлэлцүүлэг оролцох, дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхдээ сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн барилгын ажлыг хамтад нь шийдэх саналаа гаргах хэрэгтэй гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19