МОНГОЛ УЛСАД ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Ц.Цэрэнбадам
2021/12/24

Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал төрийн ордонд боллоо. Баярын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүндэтгэлийн хурлыг нээж үг хэллээ. Хуралд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай тэргүүтэй албаны төлөөллүүд, геодези зураг зүйн салбарын 140 гаруй ахмад ажилтан, салбарын аж ахуй нэгж байгууллагын нийт 500 гаруй төлөөлөл оролцлоо. Хүндэтгэлийн хурлын арга хэмжээний үеэр Монгол улсад геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн түүхийг харуулсан “Геодези, зураг зүйн 90 жил” баримтат киног үзүүллээ. Геодези, зураг зүйн салбарын үүсэл нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин Рагчаатай салшгүй холбоотой билээ. Б.Рагчаа нь 1970 оноос эхлэн 1990 он хүртэл Улсын Геодези, зураг зүйн газрын даргаар тасралтгүй ажиллаж, нийт 765 инженер техникийн ажилтантай болтол нь хөгжүүлж, тус салбарын бат бөх суурийг тавьж өгчээ. Өнөөдөр энэ салбар дэлхийн нийтийн хэмжээнд мөрдөгдөж байгаа технологиудыг амжилттай нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэ шатанд гаргах зорилгоор геопорталыг ашиглалтад орууллаа. Мөн олон жилийн түүхт уламжлалт газар зүйн нэрнүүд мартагдах, дур мэдэн өөрчлөх зэргээс сэргийлэн ажиллаж байгаа юм. Геодези, зураг зүйн салбарт өнөөдөр 282 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 10 мянга гаруй албан хаагч ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19