ӨВӨРХАНГАЙ: Такикава хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ


Япон Улсын Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү Арвайхээр хотноо ажиллаж байна. Тэрбээр аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Өвөрхангай аймаг Такикава хоттой 2011 оноос хойш газар тариалан, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаа Такикаво хотын ахлах сургууль, Арвайхээр сум дахь, улсын тэргүүний “Мэргэд” сургууль хооронд найрсаг харилцаа тогтоож, хамтарсан судалгаа хийх, сурагч солилцоогоор туршлага хуваалцах саналтай байгаагаа хэлэв.

Мөн “Онцгой байдлын албанд зарлан мэдээлэх зориулалтаар ашигладаг, иж бүрэн тоноглолтой автомашиныг Японоос Өвөрхангай руу ачуулсан, дотор нь хүүхдийн биед сөрөг нөлөөгүй, нуруунд ачаалал бага өгдөг 200 цүнхийг хийсэн. Удахгүй иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн машин хандивлахаар Өвөрхангай руу ачуулах бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн Мизүгүчи Нориказү хэллээ.

Такикава хотоос 2020 онд иж бүрэн тоноглол бүхий гал унтраах автомашиныг манай аймагт хандивлаж байсан. Мөн цагаан будаа, бөөрөнхий сонгино тарих, загвар аж ахуй байгуулах, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг чадавхжуулахад онцгой анхаарч ажилласан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19