ӨВӨРХАНГАЙ: Ойн баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт боллоо


Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн Баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болж байна. 

Өвөрхангай аймгийн үе үеийн удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, алдар гавьяатуудын төлөөлөл Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Улсын Бага Хурлын анхны дарга, Ерөнхий сайд П.Гэндэн, Монгол Улсын баатар Л.Аюуш нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн баярын хурлаар Өвөрхангай аймгийн түүхэн замнал, хөгжил дэвшлийн тухай илтгэл тавигдаж, ахмад буурлууд түүхийн сургамжаас хуваалцав. 

 БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Түйн голын Цагаан эрэг” хэмээх газарт  одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай байхаар төвлөрүүлж, Өвөрхангай аймгийг шинээр байгуулж байсан түүхтэй.

 1934 онд Өвөрхангай аймгийн төв бууриа сэлгэж одоогийн Арвайхээр хотод шилжин төвлөрч, Баянхонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймгуудад шилжүүлэн, Архангай аймгаас Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэ-Сант сумдыг нэгтгэн, шинэчлэн зохион байгуулж байжээ.

  Хожим нь зарим сумдыг шинээр байгуулж, заримыг нь татан буулгаж, нэгтгэснээр өдгөө Өвөрхангай аймаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сумтайгаар тогтворжин хөгжсөн бөгөөд аймагтайгаа нас чацуу найман сумын тэгш ой давхцан тохиож байгаа юм.

Маргааш Ойн баяр наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19