ӨВӨРХАНГАЙ: Баяр наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө


 Хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал болж, аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өглөө.

Аймгийн түүхт ойн баяр наадмын тэмдэглэлт өдөр хаяанд ирж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хариуцлагатай хандахыг байгууллагын дарга нарт сануулав.

“Түүхэн ойгоо тэмдэглэх нь нэг хүний, нэг байгууллагын ажил биш, Өвөрхангай гэх нэрээр овоглодог хүн бүрийн оролцох баяр, бахархлын өдөр учраас ажил, үүрэг хариуцаж авсан төрийн албан хаагчид идэвх санаачилгатай хандах ёстой” гэдгийг аймгийн Засаг дарга онцлон анхаарууллаа.

Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд 1053 хүн оролцохоос 420 нь төрийн албан хаагчид юм. Наадам 7 дугаар сарын 24-ний өдөр өсвөрийн сурын харваагаар эхлэх бөгөөд сайд нарын хөшөөнд цэцэг өргөх, Баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт, Арвайхээр цэргийн хүрээний нэгдсэн тоо, оройн шоу тоглолтыг эхний өдөр зохион байгуулах аж.

Тоглолтод Өвөрхангай аймгийн харьяат МУГЖ Т.Ариунаа, Э.Анхбаяр, МУСТА П.Идэржавхлан, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан чуулгын бүрэлдэхүүний хамт мөн Харанга хамтлаг оролцох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19