“Галдан бошигт хаан” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2022.02.22/ Ховд аймагт зохион байгуулагдлаа.

Ц.Цэрэнбадам
2022/02/22

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ш. Адьшаа, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, болон түүх судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.


Энэ үеэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар “Галдан бошигт хаан” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамгалсан нь ёслолын нэг чухал хэсэг байлаа.
“Галдан Бошигт хаан” сэдэвт шуудангийн марк нь Монгол улсын Шуудангийн үйлчилгээнд шинээр орж буй 1097 дахь сэдэвт марк юм. Энэхүү марканд Галданбошигт хаан, Анухатан, харлаг сүлд барьсан Данжила жанжин нар их цэргээ манлайлж яваа байдалтай, Цамбагарав хайрхан, цагаан шонхор шувуу, хааны хүрээ, бошигтын бух зэрэг дүрсийг багтаан “Сэтгэлдээ багтааж чадвал их, бага үгүй” гэсэн үгийг тод бичгээр дүрслэн бүтээжээ.
Маркийг 20000 ширхгээр хэвлэсэн бол зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19