Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм.

Ц.Цэрэнбадам
2019/05/07

        Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ мэдэгдэхүйцээр өсөж байгаа. Энэ өссөж буй хэрэгцээг хангахаар хаа сайгүй усан хангамжийн системүүд бий болж байгаа хэдий ч өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 2/3 нь ийм байдалд орно гэсэн тооцоо байдаг.

        Нэгэн тоо баримт дурдахад өнгөрөгч онд улсын хэмжээнд гол мөрөн, булаг шандыг тооллогод хамруулахад 6700 гол, 3600 нуур, 10 мянга шахам булаг хамрагдсан байна. Үүнээс 586 гол ширгэж, 480 булаг, 1522 булаг хатаж үгүй болсон харамсалтай тоо баримт гарчээ. Эдгээр ширгэж, хатсан гол, нууруудын 60-70 хувь нь дахиж хэзээ ч сэргэхгүй гэсэн тооцоо бий.

Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа крантаа  хааж бай.

  • Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно.
  • Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой
  • Ус хэрэглэснийхээ  дараа  крантаа  сайн  хааж бай
  • Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж бай.
  • Аяга тавгаа угаахдаа мөн адил усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой
  • Мөн жимс ногоог угаахдаа гал тогооны тосгуурыг хагаслаж дүүргээд угаах нь таны ус болон мөнгийг хэмнэх болно.
  • Хүнс ногоо угаасан усаа битгий  асга, түүгээр  гэрийнхээ  цэцэг ногоог усла
  • Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа  сайтар  үрж  зүлгэхдээ  усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайл.
  • Өндөг  чанасан усаараа цэцэгээ  усалж  бай. Өндөгний  хальсаны минералууд  цэцэгнд сайн нөлөөтэй.
  • Ус дуслаж байгаа крантуудыг хаах
  • Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд 4680л ус алддаг.
  • Бочкиний тоноглолоор ус алддаг бол яаралтай харъяа орон сууцны байгууллагын мэргэжлийн засварчнаар засуулах хэрэгтэй
  • Энгийн татуургатэй бочки 8-9л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон бочки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг тул мөн л ус хэмнэнэ
  • Ус алдаж байгаа болон дусалж байгаа  цоргуудаа  мэргэжлийн байгууллагад хандаж сайтар засуул.
  • Гэртээ усны тоолуур тавиулж өрх гэрийнхээ зардлыг хэмнэцгээе.
  • Сантехникийн тоног төхөөрөмжөө зөв ашиглаж сурах
  • Усны крантыг /хаалт/ хаахдаа хэт чангалвал амархан эвдэрнэ. Халуун хүйтэн усны крантыг зөөлөн эргүүлж хааж, нээж байгаарай.
  • Хэрэв танайх угаалгын машины холболтыг халуун, хүйтэн усны  шугамд зэрэг холбосон бол машин ажиллаагүй үед крантыг /хаалтыг/  заавал хааж байгаарай. Хаагаагүй тохиолдолд халуун, хүйтэн ус холилдон хүйтэн усны шугамаар халуун ус ирэх, сантехникийн эд анги эвдэрнэ гэдгийг анхаарна уу.
  • Шугам сүлжээг аль болох ил байлгахыг зөвлөж байна. Усны шугам хагарах, гэмтэх, засварлах, солих үед хүндрэл учирдгыг анхаарна уу.
  • Суултуур болон угаалтуурт том хэмжээний хог хаягдал хийхгүй байх. Урсах боломжгүй том хог хаягдлыг бохирын шугамд хийснээр шугам бөглөрч бусад айл өрхийн угаалтуур, суултуураар бохир хальдагийг анхаарах


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19