Шинэ цэвэрлэх байгууламжийн шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.

Ц.Цэрэнбадам
2019/02/28

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Уг төслийг өнөөдөр эхлүүлж шинэ цэвэрлэх байгууламжийн шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайми, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдана. Үүний 24.7га буюу 61 хувьд нь барилга байгууламж барих аж. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм байна. ТЭЗҮ-д тусгагдснаар хоногт 250.000 шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.

Шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон жил яригдсан Төв цэвэрлэх байгууламжийн асуудал өнөөдөр шийдэгдэж байгаад баяртай байна. Энэ нь Улаанбаатар хотын 1.5 сая хүний ахуй амьдралтай шууд холбоотой асуудал. Байгууламжтай зэрэгцээд саарал усны үйлдвэр бас баригдана. Ахуйн хэрэгцээний саарал усыг Монгол Улс анх удаагаа ашигладаг болно. Цаашдаа Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд энэ цэвэрлэх байгууламж асар том үүрэг гүйцэтгэнэ. Одоо хурдан шуурхай хийж гүйцэтгэх л ажил үлдлээ” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хотын хөгжлийн томоохон үндэс суурь болсон дэд бүтцүүдийн нэг нь яах аргагүй цэвэрлэх байгууламж. Агаар, орчны бохирдол, ундны усны аюулгүй байдал бидэнд хамгийн чухал. Өнөөдөр 200 гаруй үйлдвэр Туул гол руу химийн бодистой усаа цутгадаг асуудал байдаг. Энэ байгууламж ашиглалтад орсноор энэ асуудал үгүй болж, ундны усны бохирдох эрсдэл багасч байгаа” хэмээлээ.

Хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, шатаах замаар хаягдалгүй үйлдвэр барих юм байна. Цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэнэ. Үйлдвэрийг бүхэлд нь хяналт удирдлагын ухаалаг скада системээр тоноглохоор ТЭЗҮ-д тусгажээ.

Шинэ цэвэрлэх байгууламжийг "Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" барих юм. Үндсэн барилга байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөсөн байна 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19