УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ХАЛААЛТ ЗАЛГАЛТ ОРОН СУУЦ 99.9%, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА 89.0%-ТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Ц.Цэрэнбадам
2021/10/06

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсгүүрүүдийг (ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, АДС) ДҮТ ТӨХК-иас батлагдсан горимын дагуу ажиллаж, дамжуулах сүлжээний даралт өргөх насос станцууд, дулаан дамжуулах төвүүдийг хэвийн горимоор ажиллуулан хотын сүлжээнд холбогдсон нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.

Дулааны төв шугамын 2021 оны зуны засварын графикийн дагуу төлөвлөгдсөн шугам, тоноглолын засварын ажлууд бүрэн хийгдэж дууссан.
ЕСБХБ-ний санхүүжилтээр 8в /ДХ829-ДХ838/ магистралийн дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэгч “Энергио сервис монтаж” ХХК батлагдсан графикийн дагуу шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хийгдэж дуусч одоогийн байдлаар шугам дулаалах, нөхөн сэргээлт тохижилтын ажлууд хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 99%-тай байна.
“Хасу мегаватт” ХХК-ийн гүйцэтгэж буй 1 дүгээр хорооллын араар шинээр татаж буй 2ф700мм-ийн голчтой 3.2 хос.км шугам угсралтын ажил 72%-тай хийгдэж байна.
Цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдаж энэ жил хэрэглэгчдэд ямар нэгэн хүндрэл, чирэгдэлгүйгээр ДЭХ гэрээг цахимаар байгуулан ажиллаж байна. Энэ нь иргэд, оршин суугчдын цаг завыг хэмнэсэн, Төр засгийн бодлоготой уялдсан үр дүнтэй ажил болсон. Цахимаар хэрэглэгчтэй 2822 гэрээ байгуулахаас одоогийн байдлаар 2285 хэрэглэгчтэй гэрээг байгуулан гэрээний гүйцэтгэл 81%-тай хэрэгжиж байна. Мөн шинээр төвлөрсөн дулаан хангамжид холбогдохоор 380 гаруй хэрэглэгчийн гэрээг цахимаар хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны 09 дүгээр сарын 15-наас дулаан дамжуулах 536 төвийн дүүргэлт хийн сүлжээнд залгаж, 4105 орон сууц (ОСНААУГ болон ХОСК харъяа), аж ахуйн нэгжийн 1224 байгууллагууд, цэцэрлэг – 163, сургууль – 147, эмнэлгийн 49 барилгын халаалтуудыг өгч нийт халаалт залгалт 99.9%, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 01-нээс өгч эхлэн өнөөдрийн байдлаар халаалт залгалт 89%-ийн гүйцэтгэлтэй залгалт хийгдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19