Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны төсөвт Эрчим хүчний салбарыг түлхүү дэмжихээр болсон

Ц.Цэрэнбадам
-0001/11/30

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.11.12/ эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч төр, хувийн хэвшил болон үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр зарим үйлдвэр, компанид ажиллаж 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, өргөтгөл шинэчлэлийн төсөл, арга хэмжээний үйл явцтай танилцсан юм.


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангахын тулд одоогийн зарим эх үүсвэрүүдийг өргөтгөх, шинэчлэх шаардлагатай байгааг танилцуулсан. Тодруулбал, Дулааны III цахилгаан станцыг 400МВт, Дулааны II цахилгаан станцыг түшиглэн 300МВт-ын шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах боломжтой юм.

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн одоо байгаа дэд бүтцийг тулгуурлан хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч 11 дүгээр сарын 9-ний өдөр ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай холбоо тогтоохдоо санал солилцсон юм. Манай улсын эрчим хүчний салбартай хамтын ажиллагаатай ажилладаг ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компанитай санамж бичиг байгуулан ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан ирүүлэх юм. Ингэснээр санхүүжилтийн хэмжээ, ажлын эзлэхүүнийг нарийвчлан тогтоож, ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн асуудлыг 2022 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Мөн “Дулааны II цахилгаан станц” ТӨХК-ийн талбайд шинээр 300МВт-ын станц барих, “Амгалангийн дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал болон бусад төслийн талаар холбогдох албаны хүмүүс танилцуулга хийсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд нээлттэй асуулт, хариулт явуулж салбарын хамт олны саналыг сонссон юм. Мөн Тавантолгой дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Амгалангийн дулааны станцын төслийг эрчимжүүлнэ гэдгийг онцолж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 43 минутын өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 3 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 3 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 5 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 6 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 8 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 8 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 23 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19