Эрчим хүчний салбарын хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Ц.Цэрэнбадам
2021/10/06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.


Энэхүү аяны хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо 100,000 мод тарих уриалга гаргасан. Өнөөдөр /2021.10.06/ эрчим хүчний яам болон салбарын зарим үйлдвэр, компанийн ажилчид аяныг эхлүүлж, нийслэлийн Налайх дүүрэгт 720 ширхэг Монос мод тарилаа. Энэ үеэр Налайх дүүргийн цэцэрлэгжилтийн компанийн ажилчид хэрхэн зөв, тарьж ургуулах талаар мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажилласан. Зөвхөн мод тариад орхих бус цаашид усалгаа, арчилгааг тогтмол хийж ургуулахаа салбарын хамт олон илэрхийлж байлаа.

Монос нь хусан төгөл, ам хавцлын ёроол, уулын хажуу энгэрт ургах 3-7 метр өндөр, чийгсэг, хүйтэнд тэсвэртэй сөөг юм. Тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр жимс нь наймдугаар сард боловсордог ба үзэсгэлэнтэй өнгөнд хувирдаг, таналт хяргалт сайн даадаг сөөг юм.

Цаашид салбарын хамт олны мод тарих аяны хүрээнд Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, монос, гоёлын бургас зэрэг олон төрлийн мод, сөөгийг үе шаттайгаар тарих юм.

Аяны хүрээнд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцож, мод тарих газар, түүнийг дагалдах ажлууд, тарьсны дараах арчилгаа зэрэг асуудлуудыг шийдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19