ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД М.БАЯРМАГНАЙ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

Ц.Цэрэнбадам
2021/10/19

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ОХУ-д өнгөрөгч долоо хоногт албан томилолтоор ажиллаад ирлээ. Энэ үеэр тус улсын эрчим хүчний салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцох, яриа хэлэлцээр хийх,тулгамдаж буй асуудлуудын талаар шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. ОХУ-ынэрчим хүчний орлогч сайд Е.Грабчактай албан уулзалт хийж, цахилгаан эрчим хүч импортлон авдаг 220 кВ-ын Селендум – Дархан агаарын шугамын зөвшөөрөгдөх чадлын дээд хэмжээг 245 МВт байсныг 345 МВт хүртэл нэмэгдүүлэх ажлын явцын талаар санал солилцож, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан тус ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Мөн 2021 онд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн35МВт-нөргөтгөл, “Дарханы ДЦС” ТӨХК-ийн 35 МВт-н турбогенератор №5-ийнзасварын ажлыг амжилттай дуусгасан.  Ингэснээр 2021-2022 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давахач холбогдолтой юм.
2. ОХУ-ынЗасгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан ярилцав.
3. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваатай уулзаж, хоёр улсын дипломат харилцаа үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19