У.Хүрэлсүх: 89МВт-ын өргөтгөл нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр хангах хэмжээ юм

Ц.Цэрэнбадам
2021/01/11

“Дулааны IVцахилгаан станц” ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх төсөл бүрэн хэрэгжиж дууслаа. Төслийн сүүлийн үе шат болох турбоагрегат №3-ыг шинэчлэх ажлыг хугацаанд нь дуусгаж, сүлжээнд залгалаа.

Сүлжээнд залгах нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Дулааны IVцахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг, “Уралын турбины завод”-ын хамт олны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх“Эрчим хүч нь улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой эдийн засгийн суурь салбар билээ. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, хэрэглээний өсөлтийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна.Энэхүү зорилтын хүрээнд богино хугацаанд төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглээний өсөлтийг хангах Дулааны IVцахилгаан станцын хүчин чадлыг 89 МВтт-аар өргөтгөх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч энэ өдөр хүлээн авч байна. Энэ нь 10 аймгийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангах хэмжээ юмхэмээн баяр хүргэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх“Турбоагрегатын хүчин чадал нэмэгдэхийн хэрээр импортоор авдаг эрчим хүчний хэмжээ буурна. Тэр хэмжээгээр төлбөр тооцоо ч буурна. Турбоагрегат №3-ын өргөтгөл ашиглалтад орохоос өмнө импортлодог цахилгаан эрчим хүчний хэмжээ 250 МВт байсан. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний хэмжээ 110 МВт-аас хэтрэхгүй байна” гэлээ.

“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн турбоагрегат №2, 3, 4-ийг тус бүр 23 МВт-аар, турбоагрегат №1-ийг 20 МВт-аар тус тус өргөтгөх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд залгаад байна.

Мөн станцын турбоагрегат №1-4-ийг шинэчилснээр ажиллах нөөц 220 мянган цаг буюу 25 жилээр, ашигт үйлийн коэффициент 3%-иар нэмэгдэж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19