НҮҮРСНИЙ ЗАДРАЛААС ҮҮСЭЛТЭЙ ЭЛЭГНИЙ ХАВДАР ЗӨВХӨН МОНГОЛ ХҮНД ИЛЭРЧ БАЙНА

Ц.Цэрэнбадам
2023/02/25

Гуравхан сар лагертаа гарч эсвэл хөдөө явснаар өвөл хуримтлуулсан биеийн хор “тайлагдана” гэж зарим хүмүүс боддог. Гэтэл хорт утааны үр уршиг нь өргөс авсан мэт шууд арилахгүй нь тодорхой болоод байна. Утаанаас салахын тулд зөв бодлого, урт хугацаа шаардлагатай нь илт. Тэгвэл бид гэр бүлийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ? Утаа арилахыг хүлээн хордон суух уу? Эсвэл өөрөөс шаардагдах арга хэмжээгээ авч эхлэх үү?

Шийдэл нь юу юм бэ?

Жилийн дөрвөн улиралд цэвэр агаарт байх нь одоогоор хамгийн зөв шийдэл гэж судлаачид үзэж байна

Хэдхэн хоногийн өмнө “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “...Сингапур, Франц, Испани, АНУ-ын 14 байгууллагатай хамтран элэгний эсийн хавдрыг үүсгэхэд геномын түвшинд ямар онцлог байна вэ таван жилийн хугацаанд судалсан. Геномын түвшинд үүсч буй мутаци өөрчлөлтийг АНУ болон Европын өндөр хөгжилтэй улс орнуудын иргэдэд үүсч буй элэгний эсийн хавдартай харьцуулсан. Ингэхэд ижил төрөлтэй мутациуд буюу гепатитын В, С, D вирусээр үүсгэгдсэн хавдар ихэнх нь гарсан ч орчны шалтгаантайгаар мутаци үүсч хавдар бий болсон гэх илэрц бас тодорхойлогдсон. Бүр тодруулбал нүүрсний утааны задралын үр дүнд бий болж байгаа хүхрийн давхар ислээс шалтгаалсан мутаци илэрсэн. Энэ нь монгол хүнд өвөрмөцөөр хавдар үүсгэж байгааг геномын түвшинд баталж дүгнэсэн. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутаци үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хүхрийн давхар ислээс хамааралтай мутацийг хавдар үүсгэж байна уу гээд барууны хөгжингүй орнуудын элэгний эсийн хавдрын мутацитай харьцуулан судалж үзэхэд нүүрсний задралаас үүсэлтэй ийм гажигшилийн илэрц нь зөвхөн монгол хүнд байна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн мутаци нь утаанаас үүдэлтэй хавдраараа өвддөг иргэдтэй Монгол Улс гэдэг нэрийг дэлхий дахинд тараачихаад байнаа гэсэн үг.

...Агаарын бохирдол удаан хугацаанд нөлөөлсөн тохиолдолд зуны улирал бид хичнээн агаарт гарсан ч нэгэнт үүссэн эвдрэл эргээд тодорхой олон жилийн хугацаанд арилна гэхээс биш зуны гуравхан сарын хугацаанд арилахгүй. Эдгээр эвдрэл, гэмтлийн кодчилол хүний биед үүссэн байхад бие биенийгээ улам дэмжиж байдаг. Тодорхой агаарын бохирдол гарч ирлээ гэхэд тэр эвдрэл кодчилогдсон учраас цаашаа өөрчлөлт нь үүснэ. Тэгэхээр хүний биед нөлөөлөх нөлөө нь байнгын байж, түүндээ мэдрэг болчихдог юм.” хэмээн Өдрийн сонинд ярилцлага өгчээ.

Дээрхээс дүгнэхэд: Дулааны улирал багатай манайх шиг оронд гуравхан сар лагертаа гарч эсвэл хөдөө явснаар эрүүл болж, утаанаас үүдсэн “хор тайлагдана” гэсэн яриа байхгүй юм байна. Иймд амьдралын чанараар хамгийн муу үзүүлэлтээр тэргүүн эгнээнд явж байгаа Улаанбаатарчуудын хувьд хамгийн зөв шийдэл бол хотоос гадна амьдрах болоод байна.

Хоттой ойрхон ч, зуслангийн бүсийн утаа мэдрэгдэхгүй, дэд бүтцээ шийдсэн тийм газарт л гэр бүлийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, амьдралын хэв маягаа өөрчилсөн сонголт хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: shorturl.at/wxRSX

ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ГОЁХ ЦАГ ирлээ.

Мөн та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр холбогдоорой. https://share.hsforms.com/1pKlPQzKGTdu8jmaUs9bELw15aip
#Khadatiinkhundii #хауз #house #Khadatvilla #houseproject #tsobahouse





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20