"Монголын төмөр зам" ТӨХК-ийн бүтээн байгуулалтыг RAILWAY MONGOLIA-2022 үзэсгэлэн дээр толиллууллаа

Ц.Цэрэнбадам
2022/10/06

Image

Төр, хувийн хэвшлийн суурь бүтэц эзэмшигч төмөр замын байгууллагууд, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудыг олон нийтэд танилцуулах “RAILWAY MONGOLIA-2022” анхдугаар үзэсгэлэнд “Монголын төмөр зам” ТӨХК оролцлоо.

Тус үзэсгэлэнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг иргэдэд биет байдлаар үзүүлж, виртуал орчин аялуулсан нь Улаанбаатар хотоос 650 км-т Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнан үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлтийн процессыг бодитоор үзэх боломж олгож байлаа.

Мөн энэ үеэр Замын-Үүд дэх Бүс нутгийн логистик төвийн Замын-Үүд-Эрээн авто боомтоор орж ирж буй чингэлэг солилцох шилжүүлэн ачилт буулгалтыг тус компани 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хариуцаж өнөөдрийн байдлаар Монгол Улсын хилээр 18230 ш  чингэлэг оруулж, 10916 ш хоосон чингэлэг гаргасан талаар мэдээллээ. Мөн Сэлэнгэ аймаг дахь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Төмөртэй өртөө”-нөөс Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замаар өөрийн эзэмшлийн зүтгүүр болон вагон парктайгаар жилд дунджаар 2000 орчим тонн төмрийн хүдрийг тээвэрлэж буйг мэргэжилтнүүд онцолж байсан.

Энэ үеэр Тээвэр, логистикийн газрын дарга Б.Ууганхүүгээс тодруулга авлаа.

Б.УУГАНХҮҮ:

Сурв:- Өнөөдрийн төмөр замын үзэсгэлэнгийн ач холбогдол та юу гэж харж байна вэ, “Монголын төмөр зам” ТӨХК хэрхэн оролцож байна?

-“RAILWAY MONGOLIA-2022” анхдугаар үзэсгэлэн зохион байгуулагдаж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, төмөр замын бүтээн байгуулалтын ажил, тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах боломж олгож буйд талархаж байна. Төр хувийн хэвшлийн суурь бүтэц эзэмшигч төмөр замын байгууллагууд, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттайгаар холбон төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг байгуулах их үүрэг хариуцлага бидний өмнө байгаа гэдгийг харуулсан онцлог ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Сурв: -“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа юу?

-“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замаар 2022 оны 03 дугаар сараас зүгшрүүлэлтийн тээвэрлэлтийг хийж эхэлсэн цагаас өнөөдрийн байдлаар экспорт, импортын болон дотоодын нийт 316,000 гаруй тонн ачаа тээвэрлээд байна. “Монголын төмөр зам” ТӨХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах ажлыг эхлүүлж эхний 3000 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн мидлингийн тээвэрлэлтийг хийсэн.

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь хүний нөөц, зам засварын машин механизм, тоног төхөөрөмжид тулгуурлан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож тус төмөр замын 100 км-т дээд бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэж байна. Мөн тус чиглэлийн төмөр замын дэд бүтцийн барилгын материалыг  “Монголын төмөр зам” ТӨХК, БТЕГ ХХК хамтран Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Хангийн төмөр замын эхлэл 113 дугаар км хүртэл тээвэрлэж байна.

 

Ерөнхий инженер Д.Нямлхагва:

Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсанБоомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд шинээр 3000 гаруй км төмөр зам барьж байгуулах, 13 аймгийг төмөр замын дэд бүтцээр холбох их ажил үүрэг хариуцлага бидэнд бий. Төмөр замын байгууллага, компаниуд Монгол Улсад төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулахИх ажлын эхлэл болж байна....” хэмээн “RAILWAY MONGOLIA-2022” үзэсгэлэнгийн хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

 

Хүндэтгэдийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн суурь бүтэц эзэмшигч төмөр замын байгууллагууд, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч нийт 25 байгууллагаас Шилдэгийн шилдэг инженерийг 5 номинацид шалгаруулж өргөмжилсөн. Энэхүү шагналын номинацийн “Шилдэгийн шилдэг Төмөр замын зураг төслийн инженер”-ээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Зураг төслийн инженер Б.Золбаяр, “Шилдэг гүүр хоолойн төслийн инженер”-ээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хиймэл байгууламжийн инженер Э.Мөнхзолбоо нар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлээрээ шалгарч, шагнууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19