“МИК Холдинг” ХК Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл (PCAF)-д нэгдлээ

М.Төгөлдөр
Өчигдөр

Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ялангуяа орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй “МИК Холдинг” ХК  компани нь Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл (PCAF)-д элсэн орлоо. МИК групп компани нь тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилт болон байгаль орчин нийгмийн засаглал (БОНЗ)-ын чиглэлээр олон улсын шилдэг туршлага, зарчмуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн үр дүнтэй ажиллахаар тодорхойлсон бөгөөд энэхүү гишүүнчлэл нь компанийн алсын хараа, амлалтын бодит илэрхийлэл болж байна.

МИК групп компани нь “PCAF”-д нэгдсэнээр гурван жилийн дотор өөрийн үйл ажиллагаанаас шууд болон шууд бусаар ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг стандартын дагуу хэмжиж, ил тод мэдээлэх үүрэг амлалт хүлээж байгаа юм. Мөн дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилт, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Парисын хэлэлцээрээр хүлээсэн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэхэд анхааран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хэмжиж, бууруулахад чухал алхам болно. Түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын зүгээс МИК групп компанид нөлөөллийн буюу хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэх боломжтой.

“МИК Холдинг” ХК нь PCAF-д нэгдсэнээр олон давуу талыг эдэлнэ. Тухайлбал гишүүн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэмжих заавар, зөвлөмж, мэдээлэл авах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх ба ингэснээр тогтвортой хөгжлийн зорилгод илүү хувь нэмэр оруулах юм.  

Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл буюу PCAF нь банк санхүүгийн байгууллагуудын хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцож бүртгэхэд дэмжлэг үзүүлэн, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажилладаг, дэлхийн 450 гаруй банк санхүүгийн байгууллагыг нэгтгэсэн ба хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцох тайлагнах стандартыг боловсруулан хэрэгжүүлж буй олон улсын байгууллага билээ.

МИК групп компани нь Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, тасалдалгүй үргэлжлүүлэх, хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулан ажилладаг, гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргадаг ба зээлжих зэрэглэлийн байгууллагуудын үнэлгээтэй, олон улсын ISO гурван стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн хамгийн анхны санхүүгийн мэргэжлийн байгууллага юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20