Бооцоот тоглоомыг хориглох уу, хуульчлах уу


Төсвийн орлогоо нэмэгдүүлж, ажлын байраа нэмэгдүүлэхийг манай Засгийн газар зорьдог. Үүнд нийцэх бөгөөд спортын үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг шийдвэрлэх шаардлагыг зэрэг ханган гүйцэлдүүлэх нэг боломж нь спорт бооцоог хуульчилж, албажуулах явдал юм. 

Ингэж хуульчилснаар ямар шинэ боломжууд үүсэх вэ?

Барууны орнуудад спортын тоглолтын бооцоог эртнээс хуульчилж зөвшөөрсөн байдаг бөгөөд үр дүнд нь энэ төрлийн татвараар нэлээд хэмжээний орлого олдог. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Канад улс 2021 онд спортын уралдаан тэмцээнд бооцоот таавар явуулахад тавьсан хоригоо цуцалсан. Ингэснээр АНУ-ын онлайн казино, бооцоот тоглоомд хууль ёсоор нэвтрэх боломжтой болж олон тэрбумаар эргэлддэг далд хэлбэртэй байсан бооцооноос татвар авах боломж бүрдсэн.

Хоригийг цуцалж, бооцоо зохион байгуулдаг компанийн тусгай зөвшөөрөл авах процессийг нээлттэй явуулснаар төсөвт орох орлого өснө. Мөн олон улсад бооцооны бүртгэл хийж, зуучилдаг компаниуд хууль ёсны дагуу хөрөнгө оруулалт хийх сонирхол үүснэ.

Бооцоог сул тавьснаар олон хүнийг үүнд донтуулна гэсэн болгоомжлол бий. Гэхдээ хориотой байснаар мөрийнд донтогч хүмүүсийг зогсоож чадахгүй, тоо хэмжээг ч бууруулахгүй. Харин үйл ажиллагааны зарчмыг нь хуульчилснаар энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд илүү их хөрөнгө оруулж, хэт донтолтоос сэргийлэх, хамгийн гол нь хариуцлага хүлээдэг болохын зэрэгцээ нэгэнт  мөрийтэй донтсон хүмүүсийн сэтгэлзүйг эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлэх боломж гардаг.

Бооцоо тавих, түүнд зуучлах үйл ажиллагааны хууль, эрх зүйн орчин тодорхой болсноор ямар үр дүнд хүрч болохыг дэлхийд томд тооцогдох, Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн1xBet компанийн жишээгээр судалж үзье.

 1xBet гэж хэн бэ?

Хаанаас ямар төрлийн лиценз авсан тухай судалж үзвэл 1xBet Куракао дахь бооцоо болон мөрийтэй тоглоомын төвөөс лиценз авсан байдаг. Ирланд, Итали, Казакстан, Испани, Япон болон бусад оронд албан ёсоор үйл ажиллагаа явуулж, татвар төлдөг. FC Barcelona, Paris Saint-Germain, LOSC Lille, La Liga, Serie A зэрэг спортын бренд, клуб, холбоодтой албан ёсны харилцаатай 1xBet бренд тухайн салбартаа IGA, SBC, G2E Asia, and EGR Nordics Awards зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан. Энэ онд SiGMA Europe Awards 2023 шагналд тодорхойлогдоод байна. Бусад өрсөлдөгчдөөсөө Best Sportsbook Operator 2023 төрөлд илүүрхэх болсныг тухайн тэмцээний шүүгчдийн үнэлгээ болон шалгаруулалтын вебсайтаас үзэх боломжтой.

 1xBet Монголд юу хийдэг вэ?

Тус бренд Монгол Улсын уламжлалт спортын уралдаан болон и-спортын тэмцээнүүдийг дэмжиж ирсэн бөгөөд хамтран ажиллаж байгаа спортын багийн амжилт, хамрагдаж байгаа тамирчдын тоо жил ирэх бүр өсссөөр байна. Үүнд, Монголын воллейболын холбоо, MESA, IHC, Mongolz зэрэг багуудыг дурдаж болно. Эдгээр багуудын нэр, гаргасан амжилт Монголын нэрийг дэлхийд гаргаж үнэлэгдэж эхэллээ. 

Түүнчлэн Үндэсний нэгдсэн аварга шалгаруулах тэмцээнд ивээн тэтгэгч болж оролцлоо. Спортын 15 спорт холбоо тус бүрийг 5000 ам.доллараар тэтгэн хувцас хэрэглэл авах, сургалтын академи хийх, тамирчдын бэлтгэлийг хангах үйл ажиллагааг дэмжсэн. Дасгал сургуулилтын байр, спортын хэрэгсэлгүйгээр амжилт гаргах боломжгүй.

Наадмын сурын харвааг 1хбэт дэмжиж, ивээн тэтгэсэн нь  нууц биш бөгөөд үндэсний спортыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхэд чамлахааргүй хөрөнгө зарцуулсаар ирсэн байдаг.

 Мөн Электрон хөгжмийн фестиваль INTRO, Oppozit хамтлагийн XMFтайзан дээрх тоглолт 30.000 залууст хүрсэн бөгөөд энэ ч бас 1xBet оролцож ивээн тэтгэсэн үйл ажиллагаа байв. 

 1 товшилт 1 оноо

И-спорт бооцооны хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбар болсон ба Монгол Улс ч дэлхийн хөгжлөөс хоцроогүй явааг ойрын үеийн амжилтууд, түүнийг дэмжигч залуусын давалгаа харуулсаар байна. Үүний нэг жишээ нь Улаанбаатар хотод CS:GO world championship - BLAST.tv Paris Major тэмцээний бүсийн шалгаруулалт болж BLAST компани, Монголын электрон спортын холбоо (MESA), 1xBet ивээн тэтгэж дэмжсэн явдал юм.

 И-Спортын төрөлд Mongolz, IHC багууд олон улсын тавцанд амжилт гарган Монгол Улсаа төлөөлөн оролцсоор байна. Хэдхэн хоногийн өмнө IHC баг PUBG Mobile ангилалд дэлхийн аварга болсон. Америк болон Европ дахь Mongolz болон CS тоглоомын дэмжигчид Монгол гэдэг улсыг андахгүй мэддэг болжээ. Эдгээр багууд дэлхийн бусад хүчирхэг багуудтай эн тэнцүү тэмцэлдэхэд тэдний хичээл зүтгэлээс гадна ивээн тэтгэгчдийн тус дэм байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. IHC баг DOTA 2 болон PUBG Mobile төрөлд амжилттай өрсөлдөж, Азийн DOTA 2 багуудад монгол залуусын тоо эрчтэй нэмэгдсээр байна. 

 Бид юу хийх учиртай вэ? 

Бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг олон улсын компаниудыг албан ёсоор оруулж спортод оруулах хөрөнгө оруулалтыг дэмжин тамирчдын амжилтыг сайжруулах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл олгох хууль, журмыг баталж, үйл ажиллагааг нь нээлттэй болгож, хамтран ажиллаж, улс татвараа авдаг болох нь чухал. Хэдийгээр Засгийн газрын зүгээс бооцоог хориглох чиглэлтэй ажиллаж байгаа боловч үр дүн харагдахгүй байна. Гэтэл цаг үеийн нөхцөл байдал, чиг хандлагаа харахад ерөөсөө энэ “зүйл”  технологийн дэвшлийн дагуу нэгэнт хаагдах боломжгүй болсон. Хэрвээ бүрмөсөн хаах гэж оролдвол спортын хөгжилд том цохилт болно гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тиймээс үүнийг ач холбогдол өгч сонирхож судалж, хэрхэн тал бүрт ашиглах талаар шийдвэр гаргах нь цаг үеэ мэдэрсэн зөв алхам болно.

 У.Оргилмаа

 

 


0
angry
0
care
1
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.129.199
2024/05/13
0
0
ochnoon olon zaluuchuudiin amidraliig alj baigaa yumiig zarign hurtel magttsan l shaajiina hahaha ichmeer uls yumdaa
Хариулах
66.181.161.31
2023/12/22
1
0
Зөвшөөрчихөө
Хариулах
103.10.23.120
2023/12/22
1
0
1XBet бол цэвэр луйврын сүлжээ битгий худлаа бүлтрээд байгаарай.
Хариулах
202.9.46.211
2023/12/22
1
0
Uul ni tatvaraa avaad zohitsuulaad yavsan ni deer l dee. Tertee tergui haagaad amjilt olohgui huuliar zohitsuulaad yabal
Хариулах
202.55.188.87
2023/12/22
1
0
Tatvaraa avaach. Yagaad yavdaggui um. Uchnuun mungu orj baijiij
Хариулах
2405:5700:301:14f8:e949:dea8:4504:8548
2023/12/25
0
0
huuliig 1xbetiihen batluulahhgui bgaa
Хариулах
66.181.161.161
2023/12/22
1
0
төлбөр таавар бооцоот тоглоом гэх мэт далд орших томоохон мөнгөний урсгалыг хүлээн зөвшөөрч хуульчилснаар дан ганц татвар гэхээс илүү иргэдийн мэдлэг мэдээлэл сайжирч дагаад хариуцлагажиж, өөрсдийгөө хянахад ч мөн том тус дэмтэй санагдаж байна
Хариулах
202.126.88.154
2023/12/22
1
0
хуулийн дагуу болгоод улс татвар хураамжаа авдаг болохгүй бол маш том далд эдийн засаг байгаа шүү
Хариулах
66.181.178.173
2023/12/22
1
0
Олон тэрбум төгрөгийн зах зээл бэлэн хөгжөөд байхад гадны жишгээр хөгжүүлээд хуулийн дагуу аваад явчиж чадахгүй арчаагүй. Энэ олон цахим спортын багууд амжилтанд хүрч,буй нь сайн хэрэг.
Хариулах
Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19