Ерөнхий аудитор Д.Занданбат, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

М.Төгөлдөр
2023/12/28

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” гэсэн 108 дугаар зүйлийн 108.1 дэх зүйлийг үндэслэн тус асуудлыг хэлэлцэж буйг, түүнчлэн Улсын Их Хурлын даргын саналыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд “Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ц.Цэрэнпунцаг танилцуулж, гишүүд холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт  ирүүлснийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-т “Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол тухайн саналыг 72 цагийн дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ. Холбогдох Байнгын хороо ийнхүү хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Хуульд заасны дагуу, эсхүл гишүүдийн саналаар нэр дэвшигчийн сонсгол явуулсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтдээ тухайн тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана” гэж заасны дагуу  санал гаргасан байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 46 дугаар тогтоолоор Доржсүрэн овогтой Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиотороор томилсон бөгөөд Д.Занданбат нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудитороос чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, санал болон энэ талаарх Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Иймд "Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Дараа нь  “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 1.1.-т "Энэ хуулийн зорилт нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16.1.9-т “Зөвлөлийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг Улсын Их Хурал батална.” гэж заасны дагуу төслийг боловсруулсан” гэж байлаа.

Тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны дарга төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:6709:74f8:2aa8:e855:868e
2023/12/30
0
0
Занданбат гэж заваан амьтан бөх
Хариулах
202.126.88.184
2023/12/29
0
0
Дөлгөөний аав түрүү үеийг хулгайч их хурлын гишүүн биз дээ
Хариулах
202.126.88.184
2023/12/29
0
0
Хөгжлийн банк нь хулгайчид байна шүү. Сонгохгүй ээ
Хариулах
202.21.107.19
2023/12/29
0
0
Ih avraga "odoo boloo" gej oilgogdoj baina
Хариулах
2405:5700:311:6709:74f8:2aa8:e855:868e
2023/12/28
0
0
Zandanbat gej boh bas ih sanaatai barildaad lyavj bai
Хариулах
202.126.88.170
2023/12/28
0
2
Яг сонгож харагдаач.
Хариулах
172.59.48.174
2023/12/28
1
0
Ene 2 hoeylaa shyyhed ochihoor aldaa gargadan nuhdyyd shyydee nuguu shudargiin tyil MAN nam yasan be hulgaich naraa ih hurald devshyylj bplohgui shyydee
Хариулах
2405:5700:303:97a1:45e3:fbb1:1c34:7f30
2023/12/28
0
0
МАН ын өлөн хулгайчдын сугны үснүүд овоо юм хусаж
Хариулах
Шинэ мэдээ
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ 5 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! 5 цагийн өмнө
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    5 цагийн өмнө
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо 9 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 44 байршилд нөөцийн мах худалдаалж байна 9 цагийн өмнө
Б.Жавхлан: “Алт-3” хөтөлбөр валютын нөөц нэмэгдүүлэхэд ач тусаа өгнө 9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр ч орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна 10 цагийн өмнө
Бага ангийнхны зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туул хурдны зам, хотын тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл 50 хувь буурна 10 цагийн өмнө
ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй 10 цагийн өмнө
​ “GS25-ын 4 жилийн ой энэ сард тохиож байна” 11 цагийн өмнө
Э.Сайнзориг: Жил ирэх бүр хүмүүсийн худалдан авалт муудаж байна Өчигдөр
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ Өчигдөр
​ Жюү жицү: Б.Наранхишиг “Их дуулга”-ын аварга боллоо Өчигдөр
​“Чингэлтэй фестиваль 2025” иргэдийн баярыг “шинэ чингэлтэй” уриан дор зохион байгуулж байна Өчигдөр
​Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ Өчигдөр
“Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хаажээ Өчигдөр
Улаанбаатарт 9 градус дулаан өдөртөө багавтар үүлтэй Өчигдөр