Голомт банк GCPF-тай хамтран тогтвортой эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлж эхэллээ

М.Төгөлдөр
2023/12/28

Голомт банк тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ онд GCPF хөрөнгө оруулалтын сантай хамтран нүүрсхүчлийн хийн ялгарлыг 20 орчим хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг дэмжиж эхэллээ. Одоогоор Голомт банкнаас дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлдвэрийн барилгын төслүүдийг санхүүжүүлээд байна. 

Энэхүү ногоон зээлийг хувь хүн, аж ахуй нэгж байгууллага, орон сууц өмчлөгчдийн холбоо, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрөл бүрийн байгууллагууд дараах зориулалтаар авах боломжтой. Үүнд:

  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, гэрэлтүүлэг, дулаан, халуун ус түгээлт, дуслын усалгаа, өрхийн хэрэглээний нарны цахилгаан систем, дулаан алдагдлыг бууруулах барилгын материалын үйлдвэрлэл, худалдан авалт
  • Үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, HVAC систем, нарны хавтан, барилгын дулаалга зэргийг шинэчлэх
  • Цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй эсвэл сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэх мэт

Голомт банкны тогтвортой, ногоон зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

  • 1800-1646 /дотуур дугаар:1402/
  • [email protected] хаягаар холбогдон авах боломжтой.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20