Д.Отгонзаяагийн хувьд 3 тоглолт дараалан 30-аас дээш оноо аваад байна

М.Төгөлдөр
2024/01/04

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эмэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Баянгол Мон Пон болон Хөвсгөл Капитан багуудын цувралын харьцаа 2:2 болон тэнцсэж 5 дах тоглолтод ялалт байгуулсан баг нь шигшээ тоглолтод шалгарахаас гадна Үндэсний Дээд Лигийн 5 болон 6 байраар шалгарсан багуудтай Play-in тоглолт хийх эрхээ авах юм.

Цувралын 3 дах тоглолтонд тоглолтын эхнээс Хөвсгөл Капитан баг багаараа сайн тоглолтыг үзүүлж тэр тусмаа багийн довтлон тоглогч Ж.Бямбажав 16 оноо 20 самбар авч маш сайн тоглолтыг үзүүлж энэхүү тоглолтод ялалт байгуулж 2-1 харьцаатай тэргүүлж эхэлсэн билээ.

Мөн тус тоглолтонд Хөвсгөл Капитан багийн довтлогч Д.Отгонзаяа 32 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлжээ.

Харин цувралын 4 дэх тоглолтод  Баянгол Мон Пон баг тоглолтыг багаараа маш сайн эхлүүлж багийн довтлогчид болох Н.Намуундарь, А.Хонгорзул нарын сайн тоглолтыг үзүүлж онооны тэргүүллийг авч хожил байгуулснаар цувралын харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн юм.

Тус тоглолтонд Баянгол Мон Пон багаас Н.Намуундарь 25 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол Хөвсгөл Капитан багаас Д.Отгонзаяа 30 оноо авсан ч ялалт байгуулахад хангалтгүй байв.

Энэхүү Д.Отгонзаяагийн хувьд 3 тоглолт дараалан 30-аас дээш оноо аваад байна.

Хоёр багийн цувралын 5 дах тоглолт 2024 оны 1 сарын 6-нд 09:00 цагаас Спортын Төв Ордонд явагдах ба хожсон баг нь дараагийн шатанд шалгарахаас гадна Play-in-д тоглох эрхээ авах чухал тоглолт болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 35 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20